Apr 30, 2012

Андрей Ермолов – Баяжих дамжаа

“Энэ бол баяжих дамжаа, энэ номыг уншаад та баяжих дамжааг төгсчихлөө л гэсэн үг. Тэгээд л баяжина. Итгэхгүй бол уншаад үз” гэж эхэлдэг. Ном бүр амьдралд зам заадаг ном бүр л зөв сайхан амьдралыг сургадаг. Гэхдээ хүн бүр уншсан ном бүрийнхээ агуулгаар өөрчлөгддөг үү гэвэл үгүй.
Унших, ойлгох, ухаарах, хэрэгжүүлэх гэдэг цөм өөр ойлголт гэдгийг бүсгүй та мэдрээ байлгүй. Тэгвэл энэ номонд эдгээрээс хамгийн чухал үйл ажиллагааг заан сургасан буй. Орос зохиолчийн сонирхолтой бичлэгийн хэлбэр, анхаарал татам бодит жишээнүүд энд буй. Ингээд өөр нэгэн номын ертөнцөд тавтай морил.

Бүлэг 1. Зориг, сэтгэл, бас бусдын тухай
Тэмцэхээс татгалзсны үнэ – ялагдал.
Амттайхан атлаа үргүй мөрөөдөлд үе үе автавч, зөөлөн диван дээр хажуулдаад л.... өөрийн золгүйг гайхан, бүхий л амьдралаа өнгөрөөж болно. Хөхрөл булдруунаас нуугдаж хулчийж, урсгал сөрж гарсан нэгнийг өөрийн ТАВЛАГ БҮС-ээс атаархан ширтэж болно. Үр дүн нь ердөө л ялагдал.

Дараа 7 хоногоос, маргаашнаас гэж хэд ч төлөвлөж болно. Амьдралд тохиолдох бүхий л алдаа бүтэлгүйтлийг тойрж гарч, түүнээс зугатаж болно. Хөдөлж эхлэх зөв цаг мөчийг хичнээн өдөр сар жилээр хүлээж ч болно. Үр дүн нь ялагдал.

Мянган бээрийн аялал нэг алхамаас эхлэнэ гэдэг юм. Алхам л чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Алхахгүй бол энэ ялагдал. Харин алхахад түлхэх зүйл чинь ердөө л зориг юм шүү. Дотоод сэтгэлээс чиь хааяахан гарах намуухан дуу хоолойг битгий алд. Эргэлзээ айдсын манангаар бүү хуч. Энэ хорвоод үйл хөдлөл хамгийн чухал. Чи юуг ч ярьж, юуг ч бодож болно. Гэвч зөвхөн үйл хөдлөл таныг ялагч болгоно. Бүү март. Алхахыг хүсэх, алхахыг оролдох биш алхах чинь л таныг ялагч болгоно.

Бүлэг 2. Их замын эхэнд, тухлаг бүс
Урагш ахина гэдэг сэтгэлийн амар тайван байдлаа алдана гэсэн үг, нэг байрандаа шигдэнэ гэдэг өөрийгөө бүхлээр нь алдана гэсэн үг. Өөрийгөө бүхлээр нь олж авахын тулд бид урагш ахих ёстой. Амьтны эрх ашгийг хамгаалдаггүй үед гайхал эрдэмтэд туршлага хийжээ. Цасан дор тухтай унтаж байсан мэлхийг авчран, бүлээн усанд дүрэв. Мэлхий аягүйцэж, үсрэн зугтав гэнэ. Тэгэхлээр нь хүйтэн усанд хийв. Мэлхий ч унтаад өгч, эрдэмтэд усыг халаав. Үсрэн зугатахыг нь хүлээгээд л байж. Мэлхий улам ч таатай нойрсоод л байв. Унтсаар байгаад чанагдаж орхисон гэдэг. Та энэ мэлхий шиг болмоор байна уу, хүйтэн усанд байгаа гэж бодоод халж байгааг нь анзааралгүй унтаад байгаа юм биш биз. Аймшигт мэлхийн түүхийг дурдсны учир нь олон хүмүүс өрдсөн галын дээр усанд зүйрмэглэн сууж байдаг юм. Та ч гэсэн өөрийгөө мэдэхгүй байх вий. Тэгвэл тухлаг бүсээсээ бушуухан гар. Баян болсон баяжсан хүмүүс тухлаг бүсээ орхиж чадсан хүмүүс байдаг юм.

Тэд хэзээ ч хангалуун биш ч цалин байна, төгс биш ч ямар ч байсан нөхөр/эхнэр байна, үнэтэй биш хөл дүүжлэх унаа байна гэж тухлаг бүсрүү шигддэггүй. Яг үнэндээ өөртөө байгаа зүйлээ хичээл зүтгэлээрээ л олж авсан байгаа. Тэгвэл ахиад хичээвэл бас түүнээс ихийг олох л болно. Харин тухлаг бүсээ орхих хэрэгтэй.

Бүлэг 3. Оролдлого тамлагдлаас дор
Их хэргийг бүтээхийн тулд эргэлзээ зориг эрчийг чинь мохоохоос өмнө амжиж хөдлөх хэрэгтэй. Одоо байгаа байдал чинь таалагдахгүй байна уу? Сэтгэл хангалуун биш байна гэж бодож байвал буруутан нь чи өөрөө. Үүниг зөвтгөх түгээмэл үг “Би оролдож л байна.” Ийм үг хэлж байгаа бол юу ч хийхгүй байгаадаа итгэ. Энэ бол амьсгалах, амьсгалахыг оролдохтой л ижил. Амьсгалыг оролдсоор байгаа бол үхэх нь мэдээж.

Бар олзруугаа үсрэхдээ тэр нь бодон аль эсвэл туулай ч бай хамаагүй бүх хүчээ дайчилдаг. Бүх хүчээ дайчлах зоригийн үйлдэл 3 үе шаттай.

1. Бэлтгэл. Харин удаан байж болохгүй, зорилгоо харж тодорхой болго. Мөрөөдөл гэдэг бол байнгын тэмүүлэл, бодрол, ухамсрыг татсан тийм зүйл. Мөрөөдөл шиг мөрөөдөл өөрөө үйлдэл юм. Мөрөөдөл таныг зорилготой болгоно. Зорилго гэдэг нь мөрөөдлийн замбараагүй имиджийг арилган цэгцэлж, томьёолон шилжүүлсэн, мөрөөдлийг шахаж гаргсан шүүс нь юм. Горьдлого бол цаг үрэлт. Хүсэл ч гэсэн яг адил. Хүсээд хүсээд хөдлөхгүй бол дэмий л зүйл.

2. Харайхын өмнөх төвлөрөлт. Энэ үе шат ч бас удаан байж болохгүй. Удах тусам эсрэг нөлөөлөл ирдэг. Бэлэн болсон, төлөвлөсөн зүйлдээ итгэж, эргэлзээ айдсын үлдэгдлийг үлдэн хөөнгүүт дараагийн үе шатанд шилжих ёстой.

3. Үсрэлт. Энэ бол үйлдэл байх ёстой. Яг л сум нумнаас сүнхийн салдаг шиг. Сум дундаа зогсох ёсгүй. Сум замынхаа дунд: “Би зөв нисж байгаа боловуу, зөв байруу явж байгаа боловуу” гэж эргэлзэж зогсдоггүйтэй л адил. Зодолдож байгаа хүн сая яачихав? хэн цохиулчихав гээд сатаад хараад байвал хөх булдруу болохтой л адил. Хийхийн төлөө хийж хөдлөхын төлөө хөдөл. Оролдох бодож хүсэх хэрэггүй.

Бүлэг 4. Мөрөөдлийнхөө хойноос. Мөрөөдөл бол бүхний эхлэл, бүх гарааны альфа омега, гэвч зөвхөн мөрөөдөөд болохгүй. Манайд вагон вагоноор л мөрөөдөгч байна, харин тэрбумтан алга. Мөрөөдлийг хэрэгжүүлж өгдөг эрмэлзэл, оргилсон тэмүүлэл ШААРДЛАГАТАЙ. Мөрөөдлийнхөө хойноос хөөж, мөшгиж, алдахгүй явах нь хүнийг хүн болгоно гээд эхэлсэн сэдвээр номын тоймоо өндөрлөе.

Мөнгө санхүү эмэгтэй хүнд бие даасан хүчирхэг байдлыг хайрладагт итгэ. Ном энгийн байдлаараа бүсгүй хүнд намба төрхийг өгч, гүн агуулгаараа амьдралын замыг заадаг. Энэхүү номонд гарах зөвөлгөөг зөвхөн санхүүгийн талбарт ч бус амьдралын бүхий л асуудлуудад “хувирган” ашиглаж чадах аваас хүссэндээ хүрэх зам улам дөт болох биз. Бүсгүй чамд амжилт хүсье.

Apr 16, 2012

Хичээл №1

1. Текст бичигч эсвэл веб хөгжvvлдэг бусад бичигч багаж шаардлагатай. Хамгийн энгийн текст бичигч бол Notepad боловч бусад төрлийн бичигчvvд олон байдаг. (ColdFusion, Dreamweaver, Front page, Interdev)

2. Asp-г дэмждэг веб сервер шаардлагатай. Asp 3.0 хувьд IIS 5.0 веб серверыг хамгийн өргөн ашигладаг. Энэ сервөр windows 2000 vйлдлийн системд хавсаргагдсан байдаг. Тvvнчлэн asp-г дэмждэг бусад төрлийн веб сервер(Регsonal Web Server) байж болно. 

3. Веб броузер дээр хуудсаа шалгах, харах учраас ямар нэгэн броузер хэрэгтэй. (internet Explorer, Netscape)

Веб броузер ба веб сервер хоёр нь ихэвчлэн ялгаатай машинууд дээр ажиллах бөгөөд тэдгээрийн ажиллах машинуудыг Client ба Server гэж нэрлэдэг. Гэхдээ сервер ба броузер нь нэг машин дээр локал орчинд ажиллах боломжтой. 

Client-Server орчин бол сvлжээний орчинд ажиллахаар зохион байгуулагддаг. Энд бид Windows 2000 орчинд ASP эжилуулах бvрэн боломжтой. Харин Windows 2000-c ялгаатай vйлдлийн систем дээр ажиллахаар бол санаа зовох шаардлагагvй бөгөөд гагцхvv ASP дэмжих веб

(сервер суулгах хэрэгтэй болно. Бvх вэб серверvvд ASP-r дэмждэггvй. Хэрвээ тa Windows 95, Windows 98, Windows NT Workstation 4.0 дээр ажилладаг бол Microsoft Personal Web Server-г ашиглах нь ASP 2.0 дэмжин ажиллана. Бусад төрлийн веб серверvvдийн хувьд ASP-r дэмжих, дэмжихгvй онцлогуудтай байдаг. Windows vйлдлийн системээс ялгаатай системvvдэд ASP-r дэмждэг өөр төрлийн веб серверvудийгхөгжvvлсэн компаниуд байдаг. Жишээлбэл: ChililSoft нь ASP-r Apache, Lotus, Netscape болон бусад системvvд ажиллах боломжтойгоор зохион байгуулсан байдаг.

Бидний зорилго бол ASP-r windows 2000 vйлдлийн систем дээр IIS дээр судлах явдал юм.



Динамик вэб хуудас



lnternet-д байрлаж буй веб хуудаснууд нь статик ба динамик байдлаар зохион байгуулагдсан байдаг. СТАТИК хуудас гэдэг нь html, htm файлаар vvсгэгдсэн текст хэлбэрээр бичигдсэн мэдээллийн тогтонги агуулгыг багтаасан хуудас юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэрэглэгчийг тухайн 

хуудсанд зочлохоос өмнө зохиогч нь тухайн мэдээллийг өрөнхий байдлаар тодорхойлж өгсөн байдаг. Ийм төрлийн хуудаснууд нь хэн, хэзээ, яаж хандсан гэдгээс нь vл хамааран vргэлж адилхан мэдээллийг харуулдаг. Энэ байдал нь статик хуудаснуудын хувьд том хэмжээний хязгаарлалт

болдог.

Динамик веб хуудасны хувьд дээрх хязгаарлалтуудыг шийдэж тухайн хэрэглэгчийн хvсэлтэд нийцvvлсэн уян хатан мэдээллийг харуулж чаддагаараа онцлогтой. Динамик зохион байгуулагдсан хуудаснууд нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл ба лавлагаа, ашиглаж буй броузерийн төрөл, хэрэглэгчийн хvссэн мэдээллийг илгээх, өгөгдлийн бааз, төкст файл, xml зэргийг харуулж чадна. Дээрхээс бид статик ба динамик хуудаснуудын ялгааг ойлгох болсон учраас asp хуудасны кодын асуудлыг авч vзье.

Asp веб хуудасыг агуулах файлын өргөтгөл asp байх ба гурван ерөнхий хослолуудыг агуулна. Yvнд: asp код, html бичлэг, текст бичлэг орно. Текст бичлэг нь энгийн ASCII тэмдэгтvvд, HTML бичлэг нь <> хашилтад бичигдэх тэмдэгтvvд, ASP код нь <% %> хашилтад бичигдэх код байдаг.Жишээ нь:



<HTML>

<HEAD>

<ТITLЕ>Тавтай морилно yy</TITLE>

</HEAD>

<BODY>

<P>&nbsp;</P>

<Н1>Сайн байна уу?</Н1>

<HR>

<В>Одоо <%-Time%> цаг болж байна.</В><ВR>

</BODY>

</HTML>



Дээрх жишээ код бол веб сервер талдаа ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн хэвлэж буй цаг нь веб сервер дээрх цагийг тодорхойлж байгаа юм. Ингэж сервер талдаа ажилладег технологийг хэрэглэх дараах ач холбогдолтой. 

1. Таны броузер-ээр дэмжигдэхгvй програмчлалын хэлэнд суурилсан кодыг ажиллуулахыг зөвшөөрнө.

2. Динамик веб application-уудыг идэвхжvvлдэг. (Java, Dynamic HTML, ActiveX Control)

3. Client-side буюу хэрэглэгч талын динамик веб технологиудаас хурдан ачаалагдах

4. Таны бичсэн код хэрэглэгчээсээ нууцлагдах зэрэг олон талын давуу талыг агуулж байдаг



ASP ба тvvний ажиллах орчин



ASP (Active Server Page) нь динамик веб хуудас vvсгэдэг хvчирхэг хэрэгсэл юм. ASP нь Microsoft технологи бөгөөд програмчлалын хэлнvvдийн зарчимуудыгхэрэглэх боломжоор хангагдсан байдаг. 

Веб хөгжvvлэгчдийн өнөөдрийн бvтээж байгаа хуудаснууд нь интерактив онцлогуудыг илvv их тусгасан ерөнхийдөө бизнесийн агуулгатай хийгдэх болсон нь энгийн HTML бичлэгуудийг ашиглан бvтээсэн хуудаснуудаас илvv хvчирхэг уян хатан шинжтэй болж байна. Ингэж веб хөгжvvлж байгаа хvчирхэг хэрэгсэлvvдийн нэг нь Active server page юм. Тэгвэл asp ашиглан бид юуг бvтээж чадах вэ?

Хамгийн чухал давуу тал бол тодорхой нөхцөл байдалд тохирсон уян хатан веб хуудас хийж чадна.

Энэ нь хэрэглэгчийн өгсөн мэдээлэл дээр ундэслэн веб хуудасны хариу мэдээлэл уян хатан зохион байгуулагдана гэсэн vг юм.

Asp-r сурахад харьцангуй хялбар энгийн байхын зэрэгцээ танаас гvнзгий мэдлэг шаардахгvй бөгөөд гагцхvv та HTML ба script хэлний (VBScript) талаар багаахан мэдлэг туршлагатай байхад хангалттай.

Хэрэв та энэ нөхцөлийг хангасан бол одоо өөрийн бvтээж байгаа болон бvтээсэн HTML хуудаснуудаа asp болгон өргөтгөж чадна. Энэ процесс нь таны веб хуудаснуудад програмчлалын хамгийн сайн онцлогуудыг авчрах болно.

Asp нь 1996 оноос эхлэн танилцуулагдаж 1.0 хувилбаар эхэлсэн юм.1998 онд IIS 4.0 ба PWS 4.0 гзсэн хувилбарууд гарч эдгээр нь ASP 2.0 хувилбарыг дэмжих ажиллах болсон. Харин өнөөдөр ASP 3.0 хувилбар нь windows 2000 vйлдлийн систем дээрх IIS 5.0 дээр шинэчлэгдэн ажиллаж байна.


Apr 12, 2012

Дита Вон Тийз

Домогт рок дуучин Мерилин Мэнсоны хуучин эхнэр, burlesque-ийн урлагийн хатан хаан, дэлхийн хувцас загварын үлгэр дууриалал Дита Вон Тийзийн "Men's style" сэтгүүлийн өнгөрсөн 3-р сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн нийтэллээ.

Зүүн Сиднейн тансаг зэрэглэлийн харш дотор, Дита Вон Тийз, бурхан л сексийн талаар бодсон үедээ найз бүсгүйдээ авч өгөх байсан болов уу гэмээр дотуур хувцас өмсчихөөд тухлан сууж харагдана. Тэр өрөөг жижиг хэмжээний арми тойрон бүчиж байсныг эс тооцъё. Ийм төрлийн зураг авалтыг ингэхээс ч яахав. Түрүүнээс хойш бүр алмайрч гүйцсэндээ өрөөний буланд аль болох мэдэгдэхгүйг хичээн суух, өвөр дээрээ үзэг дэвтэр хоёр тавьсан нэг муу сурвалжлагч (би бээр) ч түүний энэ хүсэл тачаалаар дүүрэн орон зайд нэвтэрч чадахааргүй байлаа.

Зураг авалт дууссаны дараа түүнтэй ярилцахад, Cointreau дарсны сурталчилгаанд тоглохоор Австралийг тойрон аялаж буй нь энэ гэдгийг би мэдэж авлаа. “Энэ зураг авалтанд би өөрийнхөө дотоод ертөнцийг ч харуулсан. Мөн ургуулан бодох чадвараа ч ашигласан” хэмээн тэр төрөлхийн зөөлөн Америк аялгаараа уянгалуулан хэллээ. “Нэг талаас би зураг авахуулах тэрхэн мөчид өөрийгөө бүрмөсөн алдсан. Нэг тансаг байшин дотор хэн нэг онцгой эрийг өдөөж байна гэж төсөөлсөн юм”. Ингэж хэлээд тэр ер бусын нууцлаг инээмсэглэлээ. Магадгүй түүний энэ инээмсэглэлийг хэдэн ч онд, ямар ч зурагчин хальсанд буулгаж авч чадаагүй байх. Учир нь тэр энэ инээмсэглэлээ зөвхөн өөртөө хадгалдаг шиг санагдсан юм.

“Байнга ингэж баймаар санагдсан шүү. Энэ хувцас ч яахав. Би өдөр болгон л ийм хувцас өмсдөг. Харин өнөөдрийнх шиг, зураг авахуулж байхдаа эр хүнтэй хамт байгаагаар төсөөлдөг байя гэж бодогдсон”

Түүнд амжилт хүсье. Тодруулж хэлвэл, Дитагийн халуухан төсөөлөл дотор “багтаж чадах” тэр азтай аавын хүүд амжилт хүсэж байна. Яагаад гэвэл Дита өөрөө өнгөрсөн хэдэн жилийн турш энэ дэлхийн бүх эр хүний мөрөөдөл дунд оршсон.

Түүний хүйтэвтэр мөртлөө тачаангуй бардам төрх, нилээдгүй ухаалаг яриа, сэтгэл татам аяг ааш хэвээрээ хэдий ч, сүүлийн хэдэн жилд дэлхий ертөнцийн түүнийг харах өнцөг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Вон Тийзийн мөн чанарт, мөхөж байсан burlesque үзүүлбрийн урлагийг бараг “нүцгэн” гараараа шахуу сэргээн босгосон өнөөх л амьд домог болсон тайчигч бүсгүй оршсоор байгаа. Одоо харин үүн дээр нэмээд, түүнийг дэлхий дахины хувцас загварын бэлэг тэмдгийн нэр төр хором мөч бүрт дагаж байгаа юм. Өнөөдөр түүний юу өмсөөгүйг нь биш, юу өмссөнийг нь авах гэж цугладаг зурагчид илүү олон болж.

Хувцаслаж чаддаггүй оддоор дүүрсэн энэ шоу бизнесийн ертөнцөд, өөртөө тун тохирсон стилийг олсон Вон Тийз энэ дэлхийн хамгийн элегант эмэгтэй ч байж мэднэ. Гоо үзэсгэлэнгийн уламжлалт хэв маягт тохируулах гэж хичээгээгүй атлаа, түүний хувцаслалт жинхэнэ Дитаг илэрхийлж чаддаг. Санаснаас “Гоо үзэсгэлэнг юу гэж тодорхойлох вэ?” хэмээсэн миний асуултанд тэр “Америкчууд гоо үзэсгэлэнгийн идеалыг хүртэл тогтсон дүрмээр “онолдчихсон” байдаг. Хамар чинь жижигхэн үү? Нүд чинь цэнхэр үү? Чамд шар үс бий юу? Чи арьсаа наранд борлуулсан уу? Чи гүнж шиг харагдаж чадах уу, үгүй юу гээд л. Би хэзээ ч ийм стандартад нийцэхийг хүсдэггүй байсан. Харин би багаасаа л өөрийнхөө байгалиас заяасан царай төрхийг илүү сэтгэл хөдөлгөм болгох гэж хичээдэг байлаа. ” Бяцхан охин Хэдер Свийт (Heather Sweet) ирээдүйгээ хэзээ ч хуучрашгүй, ихэмсэг төрхөөр төсөөлдөг байж. Энэ төсөөлөл нь ч биеллээ олж, бэхжин тогтсон. “Стриптиз клубт ажилладаг залуу бүсгүй байхдаа ч би үргэлж нарийн чимэглэлтэй өмсгөл, корсет, чамин дотуур хувцас, урт бээлийгээр гоёдог байсан. Би хамт бүжиглэдэг охидыгоо бодвол илүү битүү хувцастай тайзан дээр гардаг байлаа. Тэгмэгц хүмүүс миний корсетны цаадахыг харах гэж мөнгө төлөхөөс буцахгүй болдог байсан юм. Дотуур хувцасныхаа цаана ямар нэг юм нуудаг гэсэн яриа үргэлж л гардаг байлаа. Дөнгөж гэдэс төдийхнийг л нуухад, хүмүүс түүнийг харах гэж байж яддаг нь надад таалагддаг байсан юм. Ийм өчүүхэн зүйлээр ч хүмүүсийн оюун санааг бусниулж болно гэдэг хөгжилтэй шүү.”“Burlesque”-ийн үүсэл гарлын талаар тун сайн мэдэх цөөн хүмүүсийн нэг бол Дита Вон Тийз. Гэтэл орчин үеийн бүжигчдийн буруу ойлголт түүний сэтгэлд нийцдэггүй гэнэ. “Би өөрийнхөө үзүүлбрүүдийг стриптиз клубт л бий болгосон. Шинээр гарч ирж байгаа burlesque-ийн бүжигчид өөрсдийгөө тайчигчдаас тусгаарлах гэж яагаад тэгтлээ адгадгийг би ойлгодоггүй. ‘Өө, би чинь burlesque-ийн бүжигчин шүү дээ. Би хэзээ ч хувцсаа тайлахгүй’ гээд л. Тэдний хийдэг юмаа дээгүүр үнэлж байгаа нь сайн хэрэг л дээ. Гэхдээ би л лав хэзээ ч өөрийгөө тайчигчдаас хавьгүй дээр гэж өргөмжлөхгүй. Би залуудаа 20$-ын төлөө хэн нэгэнд бүсэлхийний бүжиг хийж өгдөг байсан юм. Burlesque бол зүгээр л нэг сүржин өд зүүсэн бүжигчин охидын биеэ гайхуулах урлаг биш. Стриптизгүйгээр burlesque байхгүй байх байсан.”

Түүний бодлоор burlesque-г тачаангуй байдал, элегант төрх хоёрын хослол л бий болгодог аж. “Зүгээр л хувцсаа тайлаад хаячихна гэдэг өөр хэрэг. Хамгийн гол нь чамайг тайзан дээр гараад, нүцгэлж орхиход чинь, бүх хүмүүс ‘Хөөх энэ чинь л жинхэнэ классик!’ гэж уулга алдах ёстой юм. Намайг олны өмнө чармай нүцгэлсэн байхад ч, хэн ч хэтэрхий задгай гэж шүүмжилж байгаагүй. Хүмүүсийн Burlesque-ийн тухай буруу ойлголтыг өөрчлөх нь миний үүрэг гэж би боддог” Ингэж үзэл бодлоо шулуухан хэлж байгаа нь ч Вон Тийзийн дотоод хүч чадал, өөртөө итгэх итгэлийн тод илрэл юм. Тэр бусдаас ч бас ийм чанарыг хайдаг гэнэ.

“Би үргэлж л насан турш өөрийн гэсэн өвөрмөц онцлог, классик стилээ хадгалж үлдсэн бүсгүйчүүдийг шинэ трендийн эрэлд хошуурдаг хүүхнүүдээс илүүд үзэж ирсэн. Гэхдээ надад Леди Гага ч бас таалагддаг. Тэр хэнийг ч дуурайгаагүй, бие даасан стильтэй бүсгүй” Харин Дита Вон Тийзийн хувьд эр хүний идеал ямар байх ёстой вэ?

“Онолоор бол, эр хүн болгон найз бүсгүйгээ над шиг хувцаслаасай гэж хүсдэг. Заримдаа би гудамжинд одоогийнхоосоо ч илүү задгай хувцаслаад алхдаг. Гэхдээ энэ байдалд минь тийм ч таатай ханддаггүй олон эр хүнтэй би учирч байсан. Тэднээс намайг энэ байгаагаар минь хүлээн зөвшөөрдөг эрчүүд л надад тохирдог байсан юм.”

Охидын толгойны өвчин болсон ''ТАРГАЛАЛТ''

Идэхийн жаргал эцэс төгсгөлгүй ТАРГАЛАЛТ. тархиндаа энэ үгийг суулгаад тур


Хэрэв та өвөл илүүтэй таргалсан бол зун болохоос өмнө илүүдэл жингээ хялбархан турах хэдэн зөвлөмж танд зориулъя:

- Өглөөний гимнастик сайн хий (ер нь лагшин тэнхээнд сайнаар нөлөөлдөг) хүйтэн шүршүүрт орох юм уу хүйтэн усаар арчина.

- Мэдээж хоолоо нэлээд багасгана. Ингэснээр таргалахгүй байх ашигтай

- Бие махбод хавар илчлэг бага зарах учраас өөх тос, амтлаг хоол, гурилын хүнс бага, давсалсан байцаа, манжин, лууван, шанцай, сүүн хоол их идэх хэрэгтэй. Ногоон сонгино идэхээ мартуузай.

- Турахыг хүссэн хүн давс бага хэрэглэж, цагаан талх (тэр тусмаа зөөлөн) идэхгүй байхыг ихэд хичээгээрэй.

- Өдөрт таван удаа бага багаар хоолло. Шөнө цадтал идэхгүй бай.

- Хэрэв ядрах янзтай бол эмчтэй зөвлөж давсан заслын (өдөр өнжөөд 5-10 засал) курс эмчилгээ хийгээрэй. 35...37 хэмийн бүлээн усанд 1.5 кг давс нэмээд 10 минутаас хэтрэхгүй орно. Сэргээх үйлчилгээтэй тул давстай усанд шөнө орж болохгүй. Давстай усанд орохдоо нүүрэндээ гоо заслын ямар нэгэн түрхлэг тавиарай.

- Энэ нь мэдээж гоо сайхандаа зарцуулах цаг завыг хэмнэх давхар ашигтай.

Apr 9, 2012

Хэзээ ч мятрашгүй Бейонсе

мэгтэй хүний секси байдал, бие галбир, амжилтын талаар дуучин Бейонсегийн Английн Космополитан сэтгүүлийн 4-р сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүллээ.
Өнгөрсөн 12 сарын хугацаа Бейонсегийн хувьд амьдралынх нь хамгийн чухал үеүүдийн нэг байжээ. Гэхдээ 16 Гремигийн шагналынхаа тоог нэмэгдүүлсэндээ, эсвэл 300 сая Еврогийн хөрөнгөө өсгөсөндөө биш л дээ. Харин тэр энэ нэг жилийн хугацаанд өөртөө бүрэн “чөлөө өгч” чадсан болохоор тэр. 15 настайгаасаа хойш нэг ч удаа дорвитой амарч үзээгүй явсан 30 настай поп од Бейонсе өнөөдөр Нью Йоркийн тансаг зэрэглэлийн зочид буудал дотор суугаад, биднээр нөхөрсөг тоглоом шоглоом хийж, дотнохон инээгээд сууж байна. Тэр урьд урьдынхаасаа илүү амар амгалан, тайван, чөлөөтэй харагдаж байлаа. Гэвч Бейонсе энэ хугацаанд бас л зүгээр суугаагүй нь тодорхой. Тэр татгалзахын аргагүй, дур татам үнэр бүхий өөрийнхөө хоёр дахь сүрчигийг худалдаанд гаргаад амжсан байна. Энэ бол “Heat Rush”. Гэсэн ч энэ сүрчигний нээлт бол бидний тэр гайхалтай эмэгтэйтэй уулзах жирийн нэг далим болсон юм. Бидний хайртай, хүчирхэг, секси, супер бизнесвүүмэний зүрхийг юу цохилуулдаг талаар хамтдаа сонирхоё.

Өөрийн гэсэн сүрчигтэй байхын юу нь танд таалагддаг вэ?
Би ер нь их эмэгтэйлэг л дээ. Үнэртэн бол миний бодлоор бүсгүй хүнд байдаг хамгийн чухал акссесуар. Сайхан үнэр тачаангуй байдлыг илтгэхийнхээ хажуугаар эзнийхээ талаар тодорхой мэдээллийг өгдөг. Бас яг л дэгжин хос стиллето шиг, хувцаслалтыг “төгс”-гөж өгдөг зүйл. Би хүүхэд байхдаа ээжийнхээ гэрээсээ гарахдаа бэлдэж байхыг нь анхааралтай ажигладаг байсан юм. Ялангуяа сүрчигээ цацаж байхыг нь. Тэр дороо анхилуун үнэр өрөөгөөр нэг дүүрээд л, гараад явчихсан хойно нь ч ээжийг минь санагдуулдаг байлаа. Надад үнэртэй ус их чамин, бас сэтгэл татам, секси, эмэгтэйлэг мэдрэмж төрүүлдэг байсан. Миний хувьд, бүсгүй хүн хэдий нүд бүлтийж, ам ангаймаар сайхан хувцасласан байсан ч үнэртэн түрхээгүй бол нэг л дутуу санагддаг. Яг л дээр нь интоор тавиагүй мөхөөлдөс шиг. Миний хоёр дахь үнэртэн Бразилийн интоор, жүрж, халуун орны жимсний найрлагатай. Өөрийн гэсэн сүрчигтэй байна гэдэг энэ дэлхий дээр өөрийнхөө жижигхээн тамгыг тавьж байгаатай адилхан санагддаг учраас надад сайхан байдаг.

Жей-Зи таны үнэртний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэр үүнд дуртай юу?
[Инээв] Өө, тоглоод байна уу? Би үнэртнээ сонгохдоо заавал түүний саналыг сонсож, нэг ёсондоо “баталгаажуулдаг”. Бүсгүй хүн өөрийнхөө үнэртнийг хайртай эрд нь таалагдаасай гэж хүсдэг шүү дээ. Тэр миний бүх үнэртэнд дуртай. Яагаад гэвэл Жей-Зи надтай цуг явж, сонголцдог юм. Би түүний дургүй үнэртэнг түрхэхгүй байх байсан.

Эрэгтэй хүний ямар үнэрийг “секси” гэж тодорхойлох вэ?
Эр хүн хэзээ ч үнэртэй усаа хэтрүүлэх ёсгүй. Заримдаа цахилгаан шатанд сууж явахад, дэндүү хурц үнэртэй сахлынус түрхсэн эрчүүдийн хажууд зогсож явах хэрэгтэй болдог. Үнэхээр муухай шүү. Эрэгтэй хүний ус зөөлөн, илүү дутуу юмгүй, сэнгэнэсэн байх хэрэгтэй байх.Эмэгтэй хүн түүнд улам ойртоод, үнэртээд л зогсмоор санагдахаар...Тийм байх л секси.

Та хэдэн жилийн өмнө өөрийнхөө 30 нас хүрсэн дүр төрхийг хэрхэн төсөөлж байсан бэ?
Инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ би залуудаа өөрийгөө 30 нас хүрэхдээ аль хэдийн тэтгэвэртээ гарчихсан байх биз гэж боддог байсан. Би одоо бараг л 30 хүрэх гэж байна. Гэтэл надад дахиад хийхийг хүссэн юм ямар их байгааг бодож үзээд би өөрөө ч гайхдаг. Би урьд нь өнөөдрийнх шигээ ийм их амжилтанд хүрнэ гэж өөрийгөө төсөөлдөг ч үгүй байсан. Зүгээр л ганц дуу гаргах төдийд ямар сайхан байх тухай боддог байсан юм. Би ийм өргөн цар хүрээг бий болгоно гэж төсөөлж байгаагүй. Би өөрийгөө кинонд тоглоно гэж, бас тэр олон шагналыг авна гэж төсөөлж байгаагүй...Одоо ч бүрэн дүүрэн итгэж чаддаггүй юм. Би надад ирсэн бүх зүйлд талархалтай ханддаг, хэзээ ч тэднийг голж, шилж байгаагүй ээ. Би ямар нэг юмыг хамгийн сайн чадахаараа л хийхийг хүсдэг.

30 нас гэдэг бол эмэгтэй хүний амьдралын чухал үе. Магад энэ насанд л бид гэр бүл, үр хүүхдийн талаар илүү нухацтай бодож, жинхэнэ утгаараа хүмүүжин, намба суудаг байх. Энэ талаар та ямар бодолтой байна?
Хүнд намба суух цаг хэзээд олдоно гэж би боддог. Би өөрийгөө яг байгаагаар нь илэрхийлж байхдаа л амар тайван байдаг. Гэхдээ, тийм ээ, би амьдралд минь одоо болох зүйлийг нээлттэйгээр хүлээж авахыг хүсч байна. Нас ахих тусам бидний гадаад төрх хувирч, амьдралыг болон бусад эмэгтэйчүүдийг харах өнцөг өөрчлөгддөг нь хачин шүү. Надад ажил, амьдрал хоёроо тэнцвэртэй авч явж чаддаг ээжүүдээр бахархах сэтгэл төрдөг. Тэднийг хармагц л миний толгойд “хүндлэл” гэдэг үг бууж ирдэг юм. Бас тэднийг хараад л би “Тийм ээ, хоёуланг нь зэрэг амжуулж болох юм байна. Үнэхээр боломжтой юм байна” гэдгийг ойлгож авдаг. Ажил, карьер, хүүхэд...бүгдийг нь хамтад нь авч явж болно гэдэгт би итгэдэг. Зүгээр л жаахан зохион байгуулалттай байхад л болох байх.
Энэ нэг жил таны хувьд юугаараа онцгой байв?
Хариулахад амархан асуулт байна. Би нэг жил өөртөө “чөлөө өгсөн”. Үүгээрээ л хамгийн онцгой байлаа. Хэтэрхий энгийн сонсогдож магадгүй л дээ, гэхдээ би 15 настайгаасаа хойш ажилласан. Энэ хооронд нэг ч удаа амралт авж байгаагүй юм. Миний амьдрал үргэлж л нэгээс нөгөө рүү, ажлаас ажил руу шилжсэн байдалтай байлаа. Би зогсох хэрэгтэй гэдгээ гэнэт л ухаарсан. Энэ бол миний амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр. Би амралтынхаа хугацаанд хайрттайгаа, гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү их цагийг өнгөрүүлсэн. Бас шөнө бүрийг өөрийнхөө оронд тухтай нойрсож өнгөрүүлсэн нь үнэхээр сайхан байлаа. Түүнээс гадна би аяллаар явж, янз бүрийн соёлтой танилцаж, баллет, уран зургийн үзэсгэлэн үзэж, сайхан ресторануудаар орж хооллосон...Гайхалтай байсан.

Танд Жей-Зигийн хувьд сайн гэрийн эзэгтэй байх боломж олдов уу?
[Инээв] Тийм ээ! Би бүр хоол хүртэл хийсэн гээч. Гэхдээ надад нэг их таалагдаагүй л дээ. Би тийм ч сайн тогооч биш. Гэвч үхрийн сүүлээр бол аятайхан юм хийчихэж чадна шүү. Зогсоо чөлөөгүй ажилладаг охин байхаа болиод, жирийн эхнэр байх боломж гарсан нь сайхан хэрэг.

Зүгээр л амраад байх хир хэцүү байсан бэ? Буцаад завгүй болмоор санагдах үе байсан уу?
Би энэ хугацаанд ч бас завгүй байсан. Гэхдээ өмнө нь хийх гээд амждаггүй байсан зүйлсээ хийсэн юм. Би продакшны компани байгуулж, яаж дуунд засвар хийхийг сурж, бага зэрэг бичлэг хийлгэн, өөрийн гэсэн DVD-тэй болсон. Шөнө нь унтаад л, өглөө нь сэрчихээд ажил руугаа явж, орой нь гэртээ ирдэг хэвийн амьдрал хамгийн гоё нь байсан. Ажлаа тараад гэртээ ирэх ямар сайхан гээч?

Эмэгтэй хүнийг юу хамгийн секси болгодог вэ?
Бүсгүй хүнд байж болох хамгийн дур татам чанар бол өөртөө итгэх итгэл. Хичнээн гоо үзэсгэлэнтэй байгаад өөрийгөө үнэлэхгүй бол чи секси байж чадахгүй. Чи өөрийнхөө талаар сайхан бодол тээж явбал бусад хүмүүс ч бас чиний талаа сайнаар бодож явна.

Бие галбиртаа сэтгэл хангалуун бус байдаг эмэгтэйчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Өөртөө таалагддаггүй хэсэгтээ битгий анхаарлаа хандуул. Өөрийгөө арай өөр өнцгөөс харж, таалагддаг зүйлсээ ажигла. Янз бүрийн даашинз өмсөж үзээд, ямар загвар чамд хамгийн зохьдгийг олж мэд. Надад миний эгчийн/дүүгийн стиль таалагддаг л даа. Гэхдээ тэр надаас туранхай болохоор, түүнд гоё харагдсан хувцас надад зохидоггүй юм. Тиймээс би зүгээр л өөрийнхөөрөө байдаг. Бас өөртөө таалагддаггүй биеийнхээ хэсгийг сайхан болгох талаар хичээл зүтгэл гарга гэж хэлмээр байна. Би гоолиг, булчинлаг хөлтэй байх дуртай ч миний хөл тийм биш. Тиймээс би дасгал хийх болгондоо тэр хэсэгтээ илүү их ачаалал өгдөг юм. Хэн ч төгс биш. Гэхдээ хүн болгонд хамгийн сайхнаараа харагдах боломж байдаг.

Таны хайртынхаа сэрлийг хөдөлгөхдөө мөрддөг алтан дүрэм юу вэ?
Намуухан хөгжим тавиад, өөрийгөө сайхнаар мэдрэхэд тусалдаг ямар нэг хувцсаа өмсөх. Би өндөр стилетто, ганган даашинзанд дуртай. Бас нэг жор нь урьдчилан таахын аргагүй байх. Хэзээ ч бодож үзээгүй зүйлийг нь хийж, түүнийг гайхшруулан, сюрприз барь. Үсээ өөрчил. Хайртдаа өөрийгөө арай өөр өнцгөөс нь харахад тусла.

Та бол сая сая эмэгтэйчүүдийн үлгэр дууриал. Эмэгтэйчүүдэд таны зүгээс өгөх хамгийн шилдэг зөвлөмж юу вэ?
Би хоёр л зүйлийг хэлэхийг хүсч байна. “Үгүй” гэдэг үг хичнээн хүч чадалтай болохыг ойлгож ав. Олон эмэгтэйчүүд бүх хүний сэтгэлд нийцүүлэх гэж хичээсээр, үргэлж “За” гэж хэлсээр байгаад амьдралаа үрж орхидог. Би ч бас өмнө нь тэгдэг байсан юм. Тиймээс үгүй гэж хэлж сураад, өөрийнхөө амьдралд эзэн болоорой. Харин нөгөөдхийг нь би Опра Уйнфригээс суралцсан юм. Энэ бол мөрөөдлөө төсөөлөх явдал. Амьдралаас юу хүсч байгаагаа жагсааж бичээд, түүнийхээ талаар ургуулан бодож, үүнд хүрч чадна гэдэгтээ итгэ. Би ингэж үзсэн. Үнэхээр биеллээ олсон шүү.
Та бие галбиртаа сэтгэл хангалуун байхын тулд ямар дүрмийг баримталдаг вэ?
Байгалиас заяасан бүхнээ би байгаагаар нь хүлээн авч, хайрлахад суралцсан. Гэхдээ түүнийхээ хажуугаар жаахан хүчин чармайлт гаргачихвал өөрчилж болох зүйлийн төлөө тэмцэж сурсан. Би самрын тостой мөхөөлдөсөнд дуртай, гэвч дасгал хийх ч бас дуртай. Бүх хүнд л асуудал байдаг. Минийх бол гар, хөл хоёр. Тэднийг чанга байлгахын тулд би хэдий чинээ цаг зав зарцуулна, төдий чинээ үр дүнд хүрнэ гэдгээ мэднэ.

Та оддоос хэний бие галбирт дуртай вэ?
Бүх л эмэгтэйчүүд өөр эмэгтэйг хараад “Хөөх” гэж дуу алддаг байх. Би Халле Бэрригийнхд дуртай, тэр их сайхан гартай. Бас Ким Кардашианы нумарсан бүсэлхий өөрийг нь их дур булаам харагдуулдаг. Наоми Кемпбэлл ч бас гайхалтай галбиртай.

Тэгвэл та эрэгтэй оддоос хэнийх нь биеийг хараад шагширдаг вэ?
[Инээв] Тийм ганц л эр бий. Хэн гэдгийг нь чи ч мэдэж байгаа байх.

Ярилцлага авсан Луизе Геннон

Милагийн мөч!

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа сөөнгөдүү, өвөрмөц хоолойтой жүжигчин Мила Кунисын Канадын Flare сэтгүүлийн 2011 оны 8 дугаар сарын дугаарт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.

Хүчтэй, чанга хоолойтой, инээдмийн жүжигчид тийм ч олон биш байдагсан. Люсилле Болл, Бетте Мидлер...аан тийм, тэгээд Мила Кунис. Цангинасан хоолойгоо тэр юунд ашиглахаа ч сайн мэднэ. Жишээ нь “70-аад оны шоу” кинон дээр уйлж жүжиглэхэд нь, бас “Сара Маршаллыг мартсан нь” кинон дээр дуулж тоглоход нь түүний хоолой дүр бүтээхэд нь чухал үүрэг гүйцэтгэж байсан шүү.

Дэлгэцнээс ангид үед ч, Милагийн хоолой бусдад нилээд хүчтэйгээр нөлөөлөх юм. Массачусеттсээс мянга, мянган километрийн цаана байгаа түүн рүү утас цохин, ярих хооронд хоолойноос нь болоод ч тэр үү, надад дэргэд нь сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Асуулт бүрт ямар сэтгэл хөдлөлтэйгөөр хариулж байгаа нь харилцуурын цаанаас ч тодхон мэдрэгдэж байсан нь тэр. Түүний дуртай сэдвийн талаар, тухайлбал 14 настай chihuahua нохой Шортигийнх нь тухай ярих юм бол бүр ч ойлгомжтой. Түүнийг бүр ярихдаа суудал дээрээ хэрхэн цовхчиж байгаа нь нүдэнд харагдах шиг болно. Харин түүнээс сэтгүүлч болгоны асуудаг түгээмэл юмыг асуувал, уур амьсгал бүдгэрээд л, ярианых нь өнгө аяс залхуу нь хүрсэн шинжтэй болоод явчихна. “Би энэ түүхийг хэтэрхий олон удаа ярьж байна аа! Надаар дахиад үүнийг яриулах гэвэл чинь би өөрийгөө буудчих байх шүү”. Түүнээс жүжигчин болох гараагаа хэрхэн тавьсан талаар нь тодруулахад ийм хариу ирэв. Гэхдээ л ингэж хэлснийхээ дараа инээж байгаагаас нь үзвэл, түүний хир нээлттэй, хошин шогийн мэдрэмжтэй болох нь харагдаж байлаа.

Энэ чанар нь л сүүлийн үед алдартай кино найруулагчдыг түүн рүү өрсөж зохиолоо явуулахын тулд хошуурахад хүргэсэн байх. Фэйшн мэдрэмжээрээ ч тэр дэлхийн соруудыг өөртөө татсан. Alexander McQueen, Vera Wang, Elie Saab гээд бүгд л түүнд өөрсдийнхөө загвараас өмсүүлчих санаатай яарч явна. “Мила бол ямар ч насны, ямар ч хүйсний хүний сэтгэлийг татахаар хүн. Хайр хүрмээр, хөгжилтэй, секси, ухаантай түүний жүжиглэхийг харах юм бол чи үүнийг лав ойлгоно” гэж түүний Эмма Стоун, Жастин Тимбэрлейк нартай хамтран тоглосон романтик, инээдмийн кино “Friends with Benefits” киноны найруулагч Вилл Глак хэлж байсан. Зүрх зүсэм салалтын дараа жирийн найзтайгаа сексийн хамтрагч болохоор шийдээд буй бүсгүйн дүрийг амилуулахын тулд, тэр зураг авалтаасаа өмнө хэдэн сарын турш Тимбэрлейк, Глак нартай хамт зохиол дээрээ ажиллажээ. “Тэр бол миний тоглосон хамгийн шударга, шулуун дүр. Би ч бас түүн шиг нөхцөл байдалд орсон бол тийм алхам хийхээс буцахгүй. Friends in Benefits-ийн Жэйми бил хоёр олон талаараа төстэй.”

Жеймигийн дүрийг яг юу гэж тодорхойлох гэсэн юм бол? “Тэр бол надтай л адилхан өнгөрсөн харилцаанаасаа сургамж авч, амьдралыг таньж мэдэх замдаа яваа хориод насны эмэгтэй.Тэр хөгжилтэй, догь, түс тас зантай боловч олон юмнаас эмээж явдаг охин” (Сонирхуулж хэлэхэд Мила өнгөрсөн нэгдүгээр сард 8 жилийн турш үерхсэн, Гэртээ ганцаараа киноны жүжигчин Макалай Калкинаас салсан юм)

“Жастин Тимбэрлейк миний дотны найзуудын нэг болсон. Бидний санал бодол, хошин шогийн мэдрэмж, яриагаараа нийлдэг. Тиймдээ ч бид сайхан хамтрагчид байж чадсан.” Тэр “Хар хун” кинон дээр хамтран тоглосон жүжигчин Натали Портмэнтэй ч бас сайн найзууд болж үлдсэн гэж дуулдсан. Портмэн, Мила хоёрын төстэй чанаруудаас дурдвал, тэд хоёул улаан хивсний ёслолын эн тэнцүү гүнж нар юм. Гэхдээ Мила өөрийн муур шиг ногоон нүд, өтгөн хар үст гоо үзэсгэлэнгээрээ Наталигаас илүү содон харагдаж чаддаг. “Амьдрал дээр над шиг энгийн хүн загварын ертөнцийн сайхан хувцасладаг оддын тоонд багтана гэдэг сайхан бөгөөд сэтгэл хөдлөм явдал” гэж хэлэхэд нь түүний хоолойнд баярласан өнгө аяс цухалзаж байлаа. Тэр өөрийн SAG-гийн шагнал гардуулах ёслол дээр өмссөн Alexander McQueen-ийн хөвсөлзсөн хормойтой, гал шиг улаан даашинзандаа хамгийн дуртай гэнэ. “Наадам Ням гаригт болох байсан. Гэтэл би тэр даашинзыг дөнгөж л Бямба гаригт нь олж авсан. Яахаа мэдэхгүй сандарч байтал тэр даашинз эцсийн мөчид намайг аварсан юм. McQueen-ы даашинзыг өмсөхөд хамгийн тааламжтай, тухтай байдаг учраас би өглөөнөөс орой хүртэл тайлахгүй явсан ч чадна”

Милагийн амьдралын хэмнэлийн тухай сэдэв рүү ороход ч бас “тухтай” гэдэг үгийг ихээр ашиглах хэрэгтэй болно. Түүний хувьд шүүгээн доторх хамгийн сайхан хувцаснууд нь “Victoria’s secret”-ийн сул өмдний цуглуулга юм байна. “Надад тэр хөнгөхөн, тухтай өмднөөс 4 билүү 5 ширхэг байгаа”. Өдөр тутамдаа тэр ихэвчлэн үсээ боож, нүдэндээ зөвхөн сормуусны будаг түрхдэг. Нүүрээ будаж зарцуулах 30 минутаа, унтахад зориулсан нь дээр гэж тэр үздэг аж. Чөлөөт цагаа ч бас үүний адилаар “тухтай” өнгөрүүлэхийг тэр хичээдэг. Бусад шиг LA-ын клубууд руу орж, ханатлаа бүжиглэж байсны оронд гэртээ нохойнуудаа эрхлүүлж амрах нь түүнд сайхан санагддаг. “Нэг муу талаа хэлчихье. Би зурагт үзэх ухаангүй дуртай. Бүтэн сайн өдрийг ханатлаа реалити шоунууд үзэж, нохойгоо тэвэрч, буйдан дээрээ шигдэж өнгөрөөх нь миний хувьд диваажин л гэсэн үг”

“Түүний хувийн амьдрал гайхмаар энгийн. Сайн найзуудынх нь ихэнх нь Холливудад харяалалгүй охид. Бас тэр аав ээжтэйгээ цуг цагийг өнгөрөөх дуртай. Энэ чанар нь л түүнийг хүнийх нь хувьд тодорхойлох байх” гэж Глак ярьж байсан юм. Хувийн амьдрал нь гайхмаар энгийн байж болох ч, туулж өнгөрүүлсэн зүйлс нь содон юм. Украйны цагаачдын охин Кунис анх долоон настай байхдаа LA-д ирж, англи хэлний 0 хувийн мэдлэгтэйгээр арван жилийн сургуульдаа элсэж байжээ. Түүний хувьд хичээл нь ерөнхий мэдлэг олж авахаас илүүтэй, хоёр дахь хэлээ сайжруулах хөтөч нь болж. Тэгээд л тэр жаахан байхаасаа олны танил болж эхэлсэн. “Baywatch”, “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” кинонд оролцон тоглож, телевизийн олон ангит “Gia” кинонд Анжелина Жолигийн бага насны дүрийг бүтээж байсан.

14 настайдаа Мила “70-аад оны шоу” олон ангит кинонд тоглож, жилийн дараа гэхэд “Family Guy” олон ангит хүүхэлдэйн кинонд дуу оруулсан билээ. Үүнээс цааш түүнд зөвхөн томоохон уран сайхны кинонд тоглох санал ирдэг болов. “Сара Маршаллыг мартсан нь” кинонд романтик дүрийг бүтээж, “The Book of Eli” кинонд эрч хүчтэй, ширүүхэн бүсгүйн дүрийг бүтээж, “Хар хун”-д Натали Портмэний эсрэг муу охины дүрийг бүтээж байсан. “Би хүчтэй эмэгтэйн дүрд тоглох дуртай юм шиг байна лээ. Би хэн нэгний тусламжтайгаар аврагддаг өрөвдөлтэй дүрд тоглохыг хүсэхгүй байна”

Mar 6, 2012

аз жаргал

Амьдрал гэдэг бидний бодол санаа төсөөллийн биелэл..бас амьдралын тэр ч бтугай коффе'ний жижиг аягийг хүртэл хаанаас нь хархаас бүх юм шалтгаална.
Бид үргэлж энэ тэнэдээс хайж түүнийг хүчээр олж авахыг хүсдэг ч аз жаргал үргэлж хажууд  зэргэцэн алхаж бдгийг мартсан бдаг.
Хөгжим сонсоод мэдэрж буй мэдрэмж ээжийгээ үнсээд түүнд тэр надад хичнээн их хайртайг мэдрэх..Нзууддаа дандаа хэлдэггүй Баярллаа болон хайртай хүндэлдэг гэдгээ хэлэхэд төрсөн мэдрэмж энэ бүгд хамгийн энгийн болоод хамгийн том аз жаргал. =)
Би үргэлж энэ тухай боддог.Сэтгэл минь бүлээн явдаг.

Зэврүүн..

Ганцаардсан үед намхсан салхи ч хар хуй мэт санагддаг.
Уйтгартай үед Төрсөн өдөрийн дуу ч гунигтай санагддаг.

Би одоо хэн нэгэнийг хүлээж байна
Тэр хүн хэн ч бсан би сэтгэл дүүрэн хүлээж авах болно


Ганцаардал хүнийг зожиг гажиг болгох юм.
Би өөрөө ч тийм сэтгэцийн хүндрэлд дургүй болохоор тэвчиж чадахгүйн

Надад
Нэг схан нүд хөмсөг болсон залуу.Түүний бусдыг бодох харах нь сонирхолтой өвөрмөц.Би анх хараад авгай хүүхэдтэй байх гэж бодсон ч надаас хоёр ах бсан хүүхэд бтугай найз охин ч бгүй....>< Өсөлт  сайтай. кк Надад таалагддаг.
Намайг ойлгож бас би түүнийг ойлгож чадах бх гэхдээ......


Хэн нэг шинэ намайг шал өөрөөр мэдрүүлж чадах хэн нэгэн л гарж ирээсэй...

Jan 20, 2012

Таалагдсан залуугаараа болзоонд уриулах 9 зальтай арга

Ажлын газрын чинь аятайхан залуу сүүлийн үед сэтгэл гижигдээд байна уу? Эсвэл найзын чинь танил эр, цээжийг чинь “шатаагаад” байна уу? Заримдаа эрчүүд илэрхий дохио илгээгээд байхад ч, бидэнтэй зөвхөн найзын хүрээнд харьцаад байдаг.Эмэгтэй хүн эр хүнийг өөрөө түрүүлж болзоонд урих нь орчин үед тийм ч сонин үзэгдэл байхаа больсон боловч бүрэг ичимхий бүсгүй чиний амнаас түрүүлж үг гарах шинжгүй байвал дараах 9 зальтай аргыг хэрэглээрэй.


Сануулга: Эхлээд тэр эрийг аль хэдийн өөр хүнийх болчихоогүй эсэхийг нь олж мэдээрэй. Тэгвэл эвгүй байдалд орохоос сэргийлэх болно. Мөн түүнд, өөрийг нь зөвхөн сонирхож байгаа гэдгээ л мэдэгдүүл. Хэрвээ тэр чамайг өөрт нь дурласан гэж бодох юм бол, өөрөө болзоонд уримаар байсан ч сэтгэлээ нууж, чамайг эхэлж ямар санаачлага гаргахыг харах гэж хүлээх болно. Энэ аргуудыг бүгдийг нь нэг дор ашиглаж болохгүй шүү. Өөртөө таалагдсан цөөн хэдэн залийг л ашиглаарай.


#1 Найзаасаа тусламж хүс
Өөрийнхөө итгэлт найзаас тусламж хүс. Таалагддаг залуутайгаа юм яриад зогсож байтал чинь, чиний найз та хоёр дээр хүрч ирээд “Та хоёр хосууд шиг л харагдаж байна ш дээ” эсвэл “Та хоёр нийлвэл их сайхан хос гарч ирэх нь дээ, тийм ээ?”гэж хэлэх ёстой юм. Хэдий хацар улайлгамаар үг ч гэлээ, энэ нь түүний толгойд “Нээрээ бид хоёр хос болж яагаад болохгүй гэж?” гэсэн сэдлийг төрүүлж өгөх юм. Тэр цагаас эхэлж өнөөх залуу чинь чамайг өөрийнхөө найз бүсгүй болгох бодлоор харж эхлэх болно.



#2 Найзаараа түүнийг “хатгуул”
Хоёр дахь арга бол өөр нэг итгэлт найзаараа түүнд “Чамд манай найз таалагдаж байгаа нь илт байна ш дээ. Яасан? Болзоонд урих зориг хүрэхгүй байвал би хэлээд өгөх үү?” маягийн өдөөн хатгасан үг хэлүүлэх явдал юм. Гэхдээ чиний найз энэ үгийг тоглоом шоглоом маягаар мөртлөө, цаагуураа жинхэнээсээ хэлж байгаа нь илэрхий ойлгогдохоор хэлэх ёстой шүү. Энэ бол маш шулуун, шударга арга юм. Үүнийхээ хажуугаар болзоонд урихыг санал болгосон хүн нь чи биш, танай найз учраас үнэ цэнээ алдана гэж айх явдалгүй. Энэ “хуйвалдаан”-ы дараа тэр чамайг хэрэв үнэхээр сонирхож байсан бол болзоронд урих нь дамжиггүй.



#3 Түүнийг урь
Хэрэв чи найзуудтайгаа цуг амралтын өдрүүдээр ямар нэг юм хийхээр төлөвлөсөн байгаа бол, түүнийг өөрсөдтэйгөө нэгдэхийг уриал. Түүнтэй хамт байх боломж гармагц, аар саар юм ярьж байгаад яриан дундаа ‘урилга”-аа хавчуулаарай. Олуулаа хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно гэдгээ хэлээрэй. Энэ нь түүнээр шууд болзоонд уриулах арга биш боловч, ядаж түүнтэй хамт цагийг өнгөрөөнгөө өөрийгөө таниулах боломж юм.



#4 Түүний хоббиг дэмж
Түүнээс чөлөөт цагаараа, хагас бүтэн сайнд юу хийдгийг нь асуу. Тэр чамд амралтын өдрүүдээр юу хийж өнгөрүүлдгээ хэлэх юм бол, инээмсэглээд “Би ч бас тэрийг чинь хийх дуртай ш дээ” гэж хэлээрэй. Хэрэв тэр чиний мэдэхгүй зүйлийг хийх дуртай гэж хэлвэл, түүнд “Би ч гэсэн тэрийг чинь хийж үзэхийг хүсдэг байсан юм” гэж хэлэхэд л болно. Чамайг энэ хоёрын аль нэг хариултыг хэлмэгц, тэр өөртэйгөө цуг нэгдэхийг санал болгож магадгүй. Эсвэл тэр чамайг өөртэй нь санаа бодол нэгтэй гэдгийг анзаарах болно. Энэ арга та хоёрыг ижил сонирхолтой үед л бүрэн хэрэгжинэ гэдгийг санаарай.



#5 Түүнд өөрийнхөө төлөвлөгөөг ярь
Тэр чамайг болзоонд уримаар байсан ч, яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байж болох юм. Түүнд “шпи” өгөөрэй. Яриан дундуураа өөрийгөө ажлаа тарчихаад хоёр цаг бассейнд сэлдэг, эсвэл гэрийнхээ хажуугийн кафед ном уншиж суудаг зэргийг хэл. Тэр өөрөө чамтай цуг чиний хийдэг юмыг хийе гэж хэлж болох юм.



#6 Түүнээр ойрхон газарт хүргүүл
Хэрэв чиний онилсон эр чамтай хамт ажилладаг бол, ажлын шугамаар хаа нэг тийшээ явах хэрэг гарахад, түүнээс машинаараа хүргэж өгөхийг хүсээрэй.Тэгээд түүнээр хүргүүлснийхээ дараа, дараа кофегоор дайлъя гэж хэл. “Намайг хүргэж өгсний чинь ачыг хариулмаар байна”. Энэ нь түүнийг ил биш далд байдлаар болзоонд урьж байгаа хэрэг юм. Тэгээд кофе уунгаа “болзож” байхдаа түүнд өөрийнхөө сайн талуудыг харуулаад ав.



#7 Түүнээс тусламж хүс
Түүнээс тусламж хүс. Энэ арга үргэлж хэрэгждэг. Эрчүүд тань шиг хөөрхөн бүсгүйн тусламж хүссэн асуултанд яавч татгалзаж чадахгүй. Компьютерээ форматлуулахыг, ажлын өрөөнийхөө ширээний хөлийг засуулахыг, хүнд ачаанаас өргөлцөж өгөхийг хүсч болно. Тусласных нь дараа, талархснаа илэрхийлж түүнийг хийсэн хоолоороо дайлаарай. “Эрчүүдийг ходоодоор нь” гэж...



#8 Өвдөж байгаа юм шиг жүжиглэж, хажуугаар нь секси харагд!
Бусдыгаа бодвол жаахан “бохир” арга юм шиг боловч, хүссэн үр дүндээ хүрч байвал яагаад туршиж үзэж болохгүй гэж? Оройхон түүнтэй цуг явж байхдаа, толгойгоо өвдөж байгаа мэт жүжиглэ. Тэр чамайг гэрт чинь хүргэж өгөх үү гэж асууна. Мэдээж энэ хүсэлтийг чи хүлээж авах хэрэгтэй. Гэртээ хүргүүлэх замдаа сонирхолтой зүйлийн талаар ярилц. Тэгээд хүргүүлснийхээ дараа, түүнээс орж аяга цай уух эсэхийг нь эелдгээр асуу. Хэрэв тэр зөвшөөрвөл зочны өрөөндөө оруулаад, гэртээ өмсдөг юм шиг харагдахаар, задгай энгэртэй биш хирнээ өөрийгөө хөөрхөн харагдуулдаг хувцсыг өмс. Ажлын өрөө, найзуудын уулзалт, олон хүнтэй кафенаас илүү гэр дотор байгаа нөхцөлд та хоёр илүү чөлөөтэй илэн далангүй ярилцаж болно.




#9 Түүнд ганц бие байгаа гэдгээ ойлгуул
Яриан дундаа түүнд ганц бие байгаа гэдгээ ойлгуул. Мөн түүнийг далдуур харж явдгаа ч бяцхан илэрхийлээд авахад гэмгүй.
Заримдаа юмыг шууд утгаар нь хэлэхээс нааш ойлгодоггүй, юм боддоггүй эрчүүдэд өөрийнхөө хүслийг ингэж мэдрүүлэхэд илүүдэхгүй шүү! Хэрэв тэднийг тэр чигт нь орхичих юм бол, болзооны тухай яриа хэзээ ч гарахгүй байж ч мэднэ. Таалагддаг залуугаа уургалаад авахад юу нь буруу байх билээ?

Хүний хөгжлийн мөнгө авхаас ч аймар оочир

Тийхх би энэ сургуулийн оюутан.Сургууль маань зөндөө олон хүүхэдтэй. Мэдээж миний л хувьд сайн сургууль. Бусад хүүхдүүд юу гэж боддогийг мэднээ...Архичин тамхичин болох бүткүү л хүүхдүүд сурдаг гэж..Гэхдээ бид төгсөж гараад шууд л ард иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажиллах инженжрүүд шүү дээ.Сайны хажуугаар саар зүйл байлагүй л яаахав гэхдээ бүгд тийм бишээ. Бидний дунд гадаадын оюутнууд, манлайлагч оюутнууд,,сурхын хажуугаар ажил хийж ар гэрээ тэжээдэг хүүхдүүд ч бна.Бас шүүмжлэлтэй тал бол олон эрэгтэй оюутантай учр сургуулийн орй тойронд тамхи татаж..хог хаях нь их....Мөн хамгийн хэцүү зүйл бол улирал болгоны эхлэлд код авж хичээлээ соногх явдал юм.Веб нь ачаалалтай бас сургалтын албаны үүдэнд үнэгүй хоол тарааж бгаа юм шиг л .Эмх журамгүй, дуртай хүн нь шахаж ордог.Том2 банди нар шахаад амар заяа үзүүлкү жижигхэн биетэй миний хувьд бол тэнд бүтэж үхэд бөөлжитлөө оочирлоно.
Зиа тэгээд орчоод буцаад гарах ч бас хэцүү2

Гэхдээ багш нар маань хичээлээ сайн заадаг, дүнгийн тал дээр хатуу
70% нь яаалтацгүй бид нарын өөрсдийн хөдөлмөөрөөр олох эрдэм мэдлэг. 30нь багш семнар,лаб болон лекцээр ордог. Ингээд 1,23нд хичээл минь орлоо.Хичээнээ ^^

Jan 16, 2012

Би дуу хөгжимд хайртай

Frank Sinatra
Nina simone
Louis Armstrong
Peggy Lee
Billie holiday
Etta james
Norah Jones
Amy Winehouse
 гээд үе үеийн Jazz хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс.Тэдний дуу хоолой юугаар ч үл слоиж чадах гайхамшигт цогц уралгийн бүтээл. Сонсхоор нэг л тийм тайвшрал уужралыг авдаг.Эрч хүч аз жаргалыш өгдөг :) JAzz хөгжимд хайртай.

Сайхан энергитэй хүмүүс

Яагаад ч юм тийм хүмүүс бусдаас илүү санагддаг хамт бгаад л баймаар. Үргэлж зөв зүйл ярьж хөгжилтэй байдаг.Ямарваа нэг хэцүү асуудал гарвал зүгээрээ болноо гээд л өнгөрдөг. Тийм л сайхан. хэхэ нзууд дунд минв тийм хүмүүс олон юмаа. Би өөрөө хурдан сэтгэлээр уначдаг болхоор хэхэ тийм хүмүүсийн хажууд бха сайхан бдийм.Бас ком-н цаанаас ч гэсэн хэлж яриж бгаа нь нэг л өөр хэхэ хөөрхөн бас ухаалаг үгсээр бөмбөгддөг хэхэ..
Харин таны ойр ийм хүмүүс бнуу? боддоо мэдээж бж л таара ^^

Jan 15, 2012

Чи “А” бүлгийн эмэгтэй мөн үү?

...буюу “Амжилт, аз жаргал хоёрыг хослуулж БОЛНО”
Түүний үгийн санд “хангалттай” гэдэг үг байдаггүй. Тэр өдрийн цай уух гэж ажлаасаа завсарлага авдаг хүмүүсийг хараад инээдэг. Тэр өдрийн 90 хувийг ажилдаа зарцуулдаг. Харин үлдсэн арван хувьд нь унтах, хүүхдүүдээ эрхлүүлэх, нөхрөө халамжлах, өөрийгөө халамжлах гээд хамгийн чухлуудаа “чихэж” багтаадаг.



Тэд ер нь хэн юм бэ?
 Жейкоб Гоулдсмитийн сэтгэлзүйн дүрмээр ярьвал, тэр бол А бүлгийн эмэгтэй. Өөртөө болон бусдад хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, үргэлж өөрийн мэдэлгүй давчдаж байдаг, хүч чадал, эрх мэдлээр цангасан бүсгүй. Ийм байх нь тэгээд муу юм гэж үү? Хэт их стресснээсээ болоод зүрхний өвчтэй болох эрсдэлтэйг эс тооцвол, харин ч А бүлгийн хүмүүс Б бүлгийн аялдан дагалдагчдаас амжилтанд хүрэх магадлалаараа хавьгүй илүү. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд яагаад заавал гэр бүл, эрх чөлөө, амар тайван байдал, нөхөрлөлийг золиослох ёстой гэж?
Сүүлийн үеийн удирдагч, хөдөлмөрч бүсгүйчүүд уламжлалт А бүлгийнхний тухай хатуу ширүүн ойлголтыг өөрчилж, зөөлрүүлж байна. Тэднийг “нео-А бүлгийнхэн” гээд нэрлэчих юмсан. Тийм ээ, тэд өөртөө итгэлтэй, амбицтай, зоригтой. Гэвч үүнийхээ хажуугаар бас сайхан сэтгэлтэй, хувцас загварт хайртай, тачаангуй, бас хөгжилтэй. Тэд бол карьер, амьдрал хоёроо хослуулж чаддаг шинэ үеийн эмэгтэйчүүд. Бидний эргэн тойронд ийм үлгэр жишээ бүсгүйчүүд бий. Чи өөрөө ч бас тэдний нэг байж магадгүй.


Тэд яаж үүнийг чадаад байна аа?
Карьер хөөсөн хүн халуун дулаан гэр бүл, найз нөхөдгүй хоцорч, олныхоо “дунд“ байсан нэгэн нь цалигаас цалингийн хооронд амьдардаг гэсэн хэвшмэл ойлголт устаж үгүй болжээ. “Нео-А бүлгийнхэн”, буюу амжилт, аз жаргал хоёроо хослуулж чаддаг бүсгүйчүүд бүгд өдөр бүр хийдэг зүйлээсээ хангалттай таашаал, баяр баясгаланг олж авч чаддаг сэргэлэн “муужгайнууд” байдаг аж. Өөрөөр хэлвэл тэд хийдэг ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, зөвхөн мөнгөний эсвэл хүүхдүүдээ тэжээхийн тулд биш бас өөрөөрөө бахархахын тулд өглөөний 9-өөс оройны 6 цаг хүртэл ширээний ард суудаг эмэгтэйчүүд юм байна. Хоббигоо ажил болгосон тэд нийгмийн ихэнх түгээмэл дарамтыг анзааралгүй өнгөрдөг байна. Учир нь тэдэнд анзаарах илүү олон сайхан зүйлс бий.
Өнгөрсөн жил үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 4 компани тутмын нэг нь эмэгтэй эзэнтэй гэсэн судалгаа гарчээ. Жилээс жилд зэргээ дээшлүүлэх, гадаадад суралцах, хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл хоёроос гурван мэргэжил эзэмших хүсэлтэй нас насны бүсгүйчүүд өссөөр байгаа. Өмнө нь эмэгтэй хүн эр хүний адилаар карьер хөөнө гэдэг “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэртэй адил гэж ойлгогддог байсан бол одоо бид хүссэн бүхнээ өөрсдийн болгох өөр өөрийн аргатай болж эхэлж байна. Гоолингоо “нео-А бүлгийн” 2 эмэгтэй хүнээс яаж амьдралаа өөрчилсөн талаар нь асуулаа.

Тэдний яриа
1. Би хоббигоороо мөнгө олдог /27 настай Г.С/
Би өөрийн гэсэн “nail salon”-той, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлдэг нэгэн эмэгтэй. Өсвөр насны охин байхын л хумсаа янз бүрийн өнгөөр будаж, ургуулж янзлах дуртай байсан. Хүмүүсийн хумсыг ч будаж өгөх дуртай байлаа. Би их сургуулиа маркетингийн менежерээр онц төгссөн ч, аль нэг байгууллагад менежер хийгээд явах нь миний сонирхлыг төдийлөн татахгүй л байлаа. Харин түүний оронд таньдаг эгчийнхээ салон дээр очоод, маникюр хийхийг нь харах сайхан байдаг байсан юм. Тэгээд л нэг өдөр зориглоод, өөрийнхөө салоныг нээхээр шийдсэн. Одоо би өдөр бүр дуртай юмаа хийж, бүсгүйчүүдийн хумсыг чимж өгдөг. Тэгээд үүгээрээ орлого олдог. Менежерийн мэргэжил минь ч бизнесээ явуулахад их тус болж байгаа. Бас би ажил хийхийнхээ хажуугаар залуустай болзож, найзуудтайгаа амралт аялалд тогтмол явж, 14 хоногт заавал нэг удаа дэлгүүр хэсч өөрийгөө баярлуулах юм худалдаж авдаг. Би одоохондоо хагартлаа баяжаагүй ч, дуртай юмаа хийх минь л намайг жаргалтай болгодог.

2. Эрүүл болсон гээд ирж байгаа эмэгтэй бүр надад инээмсэглэл бэлэглэдэг /38 настай Д.М/
Би урьд нь олон нэр бүхий томоохон эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажилладаг байлаа. Гэтэл хүүхдүүддээ, бас нөхөртөө хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа юм шиг санагдаад 5 жилийн өмнө ажлаасаа гарсан. Тэгээд гэрийнхээ доод давхрын айлыг өргөтгөөд, өөрийн гэсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээ нээсэн. Эрүүл болчихлоо гээд над дээр ирж байгаа бүсгүй болгон надад инээмсэглэл бэлэглэдэг. Би өнөөдөр хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж, нөхөртэйгөө цуг болзоонд явдаг.


Бруно Марс-It will rain /орчуулга/

Тэнгэрт ганцхан нар байдаг. Тэр нь бүх хүн дээр яг ижилхэн тусдаг. Харин бидний зүрхэнд түүнээс хавьгүй олон нар бий. Тэр нарнуудыг “хайр” гэж нэрлэе. Хайр байхгүй болчихвол гадаа цэлмэг байсан ч, цээжин дотор салхилж, тэнгэр үүлгүй байлаа ч нүдэн дотроос бороо ордог. Яг энэ тухай өгүүлсэн дуучин Бруно Марсын “It will rain” дууны орчуулгыг  хүргэж байна.
Хайрт минь, чи намайг орхихоор шийдвэл
Хаалганы минь дэргэд мэдээ алдуулагч үлдээгээрэй
Бидэнд байсан, бас одоо байхгүй бүхний төлөө
Би өөрийгөө тэр чигт нь мансууруулах хэрэгтэй биз
Тэр үед
Газарт өвдөглөж суугаад хичнээн залбирсан ч
Ганцаардсан намайг аврах ямар ч шашин байхгүй
Тиймээс чамайгаа дэргэдээ байлгаж
Тэр хаалгаар гаргаад явуулчихгүйн тулд
Тэнэг би ямар их золиос гаргаж байгааг
Үргэлж санаж яваарай

Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно

Амраг минь, ээжид чинь би хэзээ ч таалагдахгүй
Аав чинь хүртэл нүдийг минь эгцэлж харах дургүй
Аргагүй дээ,
Би ч бас тэдний оронд байсан бол
Асуудал үүсгэдэг над шиг урагшгүй амьтанд
Бяцхан охиноо өгч явуулахгүй л байсан
Гэхдээ тэдний ойлгож чадахгүй зүйл гэж бий
Гэрийнхний чинь бодлыг яаж өөрчлөхийг
Гэнэхэн чи минь харж байгаарай
Чинийхээ төлөө би хичээгээд л
Хичээгээд л байх болно
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй

Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно

Баяртай гэж бүү хэлээч
Баяртай гэж бүү хэлээч
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:


Эмэгтэй хүн яагаад уйлдаг вэ?

“Эмэгтэй хүний нүдэнд бүх гоо үзэсгэлэн нь агуулагдаж байдаг”
Бяцхан хүү ээжээсээ “Та яагаад уйлаад байгаа юм бэ?” гэж асуужээ. Ээж нь түүнд “Би эмэгтэй хүн болохоороо уйлж байгаа юм” хэмээн хариулж гэнэ.
“Би ойлгохгүй байна” гэж хүүг хэлтэл ээж нь түүнийг тэврээд “Миний хүү хэзээ ч ойлгохгүй ээ” хэмээсэн аж.

Дараа нь бяцхан хүү ааваасаа “Ээж яагаад юу ч болоогүй байхад уйлаад байдаг юм бол?” гэж асуухад аав нь түүнд “Бүх л эмэгтэй хүн шалтгаангүй уйлдаг юм даа, хүү минь” гэхээс өөр хариулт хэлж чадсангүй.

Бяцхан хүү өсч том болсон ч эмэгтэй хүн яагаад уйлдгийг ойлгоогүй хэвээр байлаа. Тиймээс тэр Бурхан руу утасдахаар шийджээ. Бурханыг утсаа авахад нь “Эмэгтэй хүн яагаад тийм амархан уйлчихаад байдаг юм бол, Бурхан минь?” хэмээн өнөөх эр асуув.

Бурхан хариулахдаа:
“Би эмэгтэй хүнийг бүтээхдээ эрэгтэй хүнээс илүү, бас онцгой байлгахыг хүссэн юм.

Би тэдэнд энэ дэлхийн бүх хүнд ачааг үүрэх хангалттай хүч чадлын хажуугаар орчлон ертөнцийг уярааж зөөлрүүлэх зүрх өгсөн.

Би тэдэнд хүүхэд төрүүлэх, бас төрүүлсэн хүүхэд нь өөдөөс нь уцаарлахын зовлонг тэсч гарах сэтгэлийн тамир тэнхээ хайрласан.

Би тэдэнд бүх хүн шантарч байсан ч, цуцалтгүй урагшлах эрс шийдэмгий байдал, ямар ч зовлон зүдгүүрийн үед гэр бүлийнхнээ асарч хамгаалах хатан зориг өгсөн.

Би түүнд хүүхэд нь түүнийг яаж ч гомдоож, зүрхийг нь шархлуулж байсан хайраа харамгүй зориулах нинжин сэтгэлийг өгсөн.

Би түүнд эр нөхрөө алдаа гаргахад нь уучилж өршөөх уужуу ухааныг өгсөн. Бас жинхэнэ эр хүн хэзээ ч эхнэрээ өвтгөдөггүй, гэхдээ зарим үед авааль гэргийнхээ өөрийнх нь дэргэд ганхалгүй байж чадах эсэхийг шалгадаг гэдгийг мэдрэх мэргэн ухаан өгсөн.

Тэгээд хамгийн сүүлд нь би түүнд хүссэн үедээ уйлах хангалттай нулимсыг өгсөн юм даа. Энэ нулимсыг тэр хэрэгтэй үедээ хэзээ ч урсгаж болох онцгой эрхтэй.

Хүү минь сонс. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг түүний өмссөн хувцас, бие галбираас нь харж болдоггүй юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нүднээс нь л хамгийн сайн харагддаг, учир нь нүд бол асар их хайрыг тээгч зүрх сэтгэлд хүрэх хаалга юм шүү дээ” хэмээн хэлжээ.

Тиймээс л бүсгүйчүүд бид эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн, бидний нулимс энэ дэлхийн хамгийн үнэтэй ус байдаг ажээ.


Jan 13, 2012

Идэх дуртай зайрмагаар тань шинжихүй


Шоколадтай зайрмаг
Шоколадтай зайрмаганд дурлагчид бол хашир хянамгай бөгөөд сэтгэлийнхээ гүнд бүрэг ичимхий хүмүүс юм. Бүтээлч, сэтгэлийн хөөрөл ихтэй, бадрангуй, зугаа цэнгэлд дуртай байх нь элбэг. Сэрэл мэдрэхүй өндөртэй, олны анхаарлын төвд байх сонирхолтой. Тэдэнтэй тулаад харьцахад зөөлөн аядуу зантай бөгөөд бусадтай хэл амаа ололцохдоо амархан. Тэд маш сайн сонсогч учраас хэний ч хувьд сайн найз нь байж, хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгч чаддаг. Тэд олонхи хүмүүсээс урлагийн тал дээр илүү мэдрэмжтэй, индий рок хөгжим, кино урлагт сонирхолтой байдаг. Бүсгүйчүүд нь маш ялдам, эмэгтэйлэг, эрчүүд нь ханхар байх нь олонтаа.
Ваниллатай зайрмаг
Ваниллатай зайрмаганд дурлагчид бол эрсдэлд дуртай, ажил хэргийн тал дээр урам зоригоор дүүрэн байж чаддаг. Тэд сонгодог урлагт сонирхолтой. Түүхэн эсвэл баримтат кино, дуур баллет зэргийг шимтдэг. Идеалист үзэл санаатай ба өөрийнхөө урд том зорилгыг тавьж түүндээ хүрэхийн төлөө өөрийнхөө хүч чадлыг дайчлахад бэлэн байдаг. Тэд хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаатай байхыг эрхэмлэдэг. Амьдрал баян гэдгийг мэддэг, хурц ааштай хүмүүс юм. Яаруу давчуу, ихэнхдээ завгүй хуваарьтай явдаг, гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байхыг хичээдэг хүмүүс ваниллатай зайрмаганд дуртай байдаг гэнэ. Сайн гэрийн эзэгтэй/эзэн байж чадна.
Гүзээлзгэнэтэй
Гүзээлзгэнэтэй зайрмагны “шүтэн бишрэгчид” ихэвчлэн бүрэг, хамтрагчдаа үнэнч, ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж хамтран ажиллагсаддаа хүндлэгддэг хүмүүс байдаг. Мөн амбицтай, тушаал дэвших, өсөж хөгжих сонирхол ихтэй, дарга удирдлагадаа үнэ хүндтэй хүмүүс. Интернэтээр хэсч шинэ содон мэдээлүүдийг цаг алдалгүй авах, онлайн сүлжээг (Facebook, Myspace г.м) идэвхтэй ашигладаг ба R&B, хип хоп хөгжимд дуртай байх нь элбэг. Гэвч нэг сул тал нь гутранги үзэлд амархан өртдөг, аливаад өөрийгөө үргэлж буруутгах гээд байдаг. Мөн амархан шантрах, өөртөө итгэлгүй болох тал бий.
Пломбир /цөцгийтэй/ зайрмаг
Ямар нэгэн ажлыг маш сайн гүйцэтгэдэг, үнэнч, сүү шиг цагаан сэтгэлтэй, мөнгө хөрөнгөө хадгалах хуримтлуулах сонирхол ихтэй хүн юм. Бүх зүйлийг зөв байлгахыг эрмэлздэг ба бусрмаг явдлыг тэвчиж чаддаггүй. Гэвч ойр дотныхоо хүмүүст ч өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлах тал дээр тааруу. Ямарваа хэсэг бүлэг хүмүүст үргэлж удирдагч, зохицуулагч, багийн даргийн үүргийг гүйцэтгэдэг. Жижиг сажиг зүйлд их анхаарал хандуулдаг, ёс зүйг дээгүүр тавигч.
Шоколадны үйрмэгтэй зайрмаг
Бусадтай өрсөлдөж, ялалт байгуулах дуртай. Ямар ч юмыг өөрийнхөө асар их хичээл зүтгэлийн эцэст олж авах дуртай. Тэгэх аваас түүнд шан харамж нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Ажиллах дуртай, амбицтай, карьераа эртнээс хөөдөг. Нийгмийн ямар ч харилцаанд гялалзагч од нь байж чаддаг. Бусдыг өөртөө соронзон мэт татах авъяастай, аялах сонирхолтой. Аливаа салбарт амжилт олохдоо хурдан, дунд сургуулиа ихэвчлэн онц дүүргэсэн хүмүүс байдаг.
Кофетой зайрмаг
Кофетой зайрмаганд дурлагчид сээтэгнүүр, амьдралын хором мөч бүрийг баяр баясгалантайгаар туулахыг хүсдэг, ямар нэг зүйлд тууштай хандаж чаддагүй дутагдлалтай хүн. Эсвэл хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлчихдэг, ямар ч боломжийг алдахыг хүсдэггүй зангаасаа болоод өөрийнхөө урд бөөн ажил овоолчихдог. Уйтгартай нэг хэвийн харилцаанаас амархан залхаж, шинэ романтик дурлалын эрэлт торох юмгүйгээр гарч чадна. Гүзээлзгэнэтэй зайрмаганд дуртай хүмүүстэй нийцтэй.

Adele – “Чам шиг өөр хэн нэгнийг…” /орчуулга/

“Энэ дууны үгийг бичиж байхад миний сэтгэл санаа гундуухан, их ганцаардаж байсан” хэмээн дуучин Адийл “Someone like you” дууныхаа талаар ярьж байжээ. Үнэхээр л гуниг, гэхдээ гэгээхэн гуниг дагуулсан энэ уран бүтээл Их Британийн хит чартыг сүүлийн 10 жилд хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн дуугаар тодроод байгаа юм. Санаа алдам сайхан дууны орчуулгыг танд хүргэж байна.

Нэгэнт амьдралаа төвхнүүлсэн гэдгийг чинь би дуулсаан.
Нэг бүсгүйтэй учирч түүнтэйгээ гэрлэсэн гэдгийг чинь ч сонссон.
Мөрөөдөл чинь одоо л биелж байгаа гэсэн үү?
Магадгүй тэр бүсгүй чамд миний өгч чадаагүйг өгсөн байх.
Эртний танил минь, юунд нь ингэтлээ гэрэвшээ вэ?
Ийм хулчгар зантай биш шүү дээ, чи минь.

Дахилт:
Гэнэтхэн л урилгагүй зочилсныг минь уучлаарай.
Гэсэн ч би өөрийгөө яагаад ч хорьж дийлсэнгүй ээ.
Царайг минь хараад, миний хувьд одоо ч бүх юм дуусаагүй хэвээрээ гэдгийг
Чамайг мэдээсэй гэж би хүссэн юм.
Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.
Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.
Намайг бүү мартаарай, гуйя чамаас.
“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч,
Заримдаа харин шарх л болж хөндүүрлэдэг”
гэж хэлсэн үгийг чинь би мартахгүй ээ.

Цаг хугацаа ямар хурдан нисэн оддогийг чи бид мэднэ.
Өчигдөрхөн л бид хамтдаа байсансан.
Дурлалынхаа хөнгөн манан дунд хөөрцөглөж явсан
Диваажин шиг л бэлэг дүүрэн өдрүүдсэн.

Дахилт:
Гэнэтхэн л урилгагүй зочилсныг минь уучлаарай.
Гэсэн ч би өөрийгөө яагаад ч хорьж дийлсэнгүй ээ.
Царайг минь хараад, миний хувьд одоо ч бүх юм дуусаагүй хэвээрээ гэдгийг
Чамайг мэдээсэй гэж би хүссэн юм.

Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.
Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.
Намайг бүү мартаарай, гуйя чамаас.
“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч,
Заримдаа харин шарх л болж хөндүүрлэдэг”
гэж хэлсэн үгийг чинь би мартахгүй ээ.

Айдас, энхрийллийн аль аль нь одоо байхгүй ээ.
Алдаа харуусал гээчийг зөвхөн дурсамж л өөрөө бүтээдэг юм.
Амьдрал гашуун мөртлөө ийм амттай гэдгийг хэн мэдэх билээ дээ?

Дахилт:
Зүгээр дээ, би чам шиг өөр хэн нэгнийг олоод л авчихна.
Зүйргүй их аз жаргалыг л чамд хүсэх байна.
Намайг бүү мартаарай, гуйя чамаас.
“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч,
Заримдаа харин шарх л болж хөндүүрлэдэг”
гэж хэлсэн үгийг чинь би мартахгүй ээ.

Adele – Someone Like You Lyrics

I heard that you’re settled down.
That you found a girl and you’re married now.
I heard that your dreams came true.
Guess she gave you things I didn’t give to you.

Old friend, why are you so shy?
It ain’t like you to hold back or hide from the lie.

I hate to turn up out of the blue uninvited,
But I couldn’t stay away, I couldn’t fight it.
I hoped you’d see my face & that you’d be reminded,
That for me, it isn’t over.

Nevermind, I’ll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don’t forget me, I beg, I remember you said:
“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”
Sometimes it lasts in love but sometimes it hurts instead, yeah.

You’d know how the time flies.
Only yesterday was the time of our lives.
We were born and raised in a summery haze.
Bound by the surprise of our glory days.

I hate to turn up out of the blue uninvited,
But I couldn’t stay away, I couldn’t fight it.
I hoped you’d see my face & that you’d be reminded,
That for me, it isn’t over yet.

Nevermind, I’ll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don’t forget me, I beg, I remember you said:
“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”, yay.

Nothing compares, no worries or cares.
Regret’s and mistakes they’re memories made.
Who would have known how bittersweet this would taste?

Nevermind, I’ll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don’t forget me, I beg, I remembered you said:
“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”

Nevermind, I’ll find someone like you.
I wish nothing but the best for you too.
Don’t forget me, I beg, I remembered you said:
“Sometimes it lasts in love but sometimes it hurts instead”
Sometimes it lasts in love but sometimes it hurts instead, yeah.

Эмэгтэй хүн бүрийн заавал унших номнууд



“Ном бол халаасанд багтдаг цэцэрлэгт хүрээлэн юм” гэсэн Хятад хэлц бий. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан уран зураг гурваас илүү хүний сэтгэлзүйд гайхалтай нөлөөлж чадах зүйл гэж үгүй гэлцдэг. Гоолингоо танд амласныхаа дагуу эмэгтэй хүн бүрийн заавал унших номын жагсаалтыг хүргэж байна. Сонгодог зохиол, хүний хөгжил, түүх, танин мэдэхүйн сэдэвтэй зэрэг төрөл жанрын номнуудыг багтаасан байгаа.Дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номнуудад тооцогддог сонгодог бүтээлүүдийг юун түрүүнд нэрлэх нь зүйтэй болов уу. Доорх 6 ном нь бүгд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай үхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд өгөх болно. Уншсаны дараа сэтгэлд нэгээхэн том орон зайг үлдээж чаддаг учраас л сонгодог бүтээлүүд үргэлж сонгомол байдаг биз.

1. “Бардамнал ба бахархал” /Pride and Prejudice/-Жейн Оустин
2. “Анна Каренина”-Лев Толстой
3. “Лолита”-Владимир Набоков
4. “Гейшагийн дурсамж”-Артур Голден
5. “Танихгүй эмэгтэйн захидал”-Стефан Цвейг
6. “Бовари хатагтай”-Гюстав Флюбер

Эрт дээр үеэс хойш эмэгтэй хүний хатан ухаан, тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг хүндлэн дээдэлж ирсэн. Доорх хоёр зохиолыг уншсанаар та бүсгүй хүн болж төрснөөрөө яахын аргагүй бахархах төдийгүй Монголын суу билигт хатдын талаар мэдлэгтэй болох түүхэн ач холбогдолтой юм.

7. “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг
8. Монголын Их хатдын нууц товчоо-Доктор Жак Уэтерфорд

Хувь хүний хөгжил чухал болсон өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд бидний эзлэх байр суурь улам л өндөрсөж байгаа. Амжилт руу тэмүүлэгч, амбицтай бүсгүй бүрт тус болж чадах 4 номыг нэрлэж байна.

9. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг”-Нам Ин Сүг
10. “Ухаантай эмэгтэй баяжиж чадна”-Девид Бах
11. “Суут 100 эмэгтэй”-Шилдэг 100 цувралаас
12. “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг”-Хан Кёнг А

Харин гэр бүл, сексийн амьдралын талаарх нарийн ширийн нууц, эрэгтэй болон эмэгтэй хүний сэтгэлзүйн ялгааг илүү их ойлгож, бат бөх харилцааг бий болгоход тань туслах ширээний номнууд бол:

13. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? -Шерри Аргов
10. “Ангаргаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд”-Жонн Грей
13. “Нандин бас агуу”-Луи Пажет

Эдгээр номнууд нь бүгд Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байгаа юм. Таныг дээрх номнуудаар оюуныхаа цангааг тайлж, бүгдээс нь өөрийн амьдралд хэрэгтэй шинэ санаа, шинэ мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Сайн байн уу бяцхан ертөнцийн хүмүүсээ

энэ бол миний бяцхан биений минь тухай юм.


9*,02,23нд эхээс хүн болж мэндлэв.
Төрсөн ганц эгчтэй.Айлын ганц эрх бацаан болой.

Уг нь Эмч Болий гэж боджийсан боловч Яагаад ч юм бэ? Том жижиг шалгаанас болоод болисон.Одоогор ШУТИС-д сурж бгаа.. Уг нь ч эхэндээ гоё бсан сүүлдээ шал мангар Дэндүү олон хүүхдүүдтэй..Бас тоо томшгүй их хөдөөө,,гэхдээ яаахавдээ хэхэ

Байгаль ,Амьтан, Асрономи,Хими, Биологи, Англи хэл, Сэтгэл судалалын хичээлүүдэд их дуртай…Тоо-нд үнхэээээээээээээээээээээээээээээээээээээр дургүй уаса чадку** Гэр бүл нз нөхөд минь миний хувьд №1

Чихэр жимс амттай юм болгонд дуртай бас нялх амьтанд маш их хайртай. Эгдүүтэй бдийм хэхэ

Мөн Амьд хөгжим сонсдог, Ер нь тэгээд чихэнд наалдацтай бүх л юмыг сонсонодоо хэхэ

Хамгийн дуртай дуучин хамтлаг гэвэл: Manson,   My dying bride ,Coldplay,A-sound, The Beatles, Radiohead,Rihanna ,Nicki minaj, Alicia keys ,Breezy.,Yozoh,T-ara, Snsd

Дуртай жимс: Гүзээлзгэнэ, Банана, Манадарин , ҮР: самар, вандуй

Дуртай кану: Sweeny todd,Harry potter,Death note,Saw,Corpse bride,Alice in wonderland. Big mama 1.2, Nightmare before Xmas & horror movies

Дуртай зүйлс: Унтах,Хөгжим сонсох,Зураг дарах,Зураг зурах,, Нзуудтгаа арзагнах,,Таанц-д орох эхэх

Зуны улиралд их дуртай  =) So lovelyyyyyyyyyyy Yeah!! :D

*Нүдэнд дулаахан зөөлөн харцтай, ухаалаг хүмүүс таалагддаг.

* хоосон ч гэсс сэтгэлээрээ хүмүүс дуртай

* Бас инээж явдаг хүмүүс инээд аз жаргал бэлэглэдэг Хөгжилтэй Сонирхолтой хүмүүст дуртай.. Хангай шиг л

**I HATE:

ХАлбар бохир хир толбо хамгийн их дургүй…

Их зантай хүмүүс Тэд Бусдаас юугаараа өөр гэж Хамаар дээрэ баас нялцан юм шиг явдий -

Шүлсээ хаяж,,Тамхи татсан хүмүүс үнэхэээээээээрийн дургүй их бүдүүлэг бас их бохир..хҮНИЙ юМанд зөвшөөрөлгүй хүрдэг хүн ..**Худал хуурмаг хүмүүс**..Утсаар удаан ярьдаг хүмүүс..Худлаа инээсэн хүмүүс

Асуулт их тавдаг хүмүүс,, дуркүүэээ дургүэ **Бас маяг нь Дэндсэн Жоохон ОХИДУУД

Гадаадуудыг хэт их дуурайсан банди охидууд Инээдтэй…Хүн ер нь өөрийнхөөрөө л байвал хамгийн сайхан үзэсгэлэнтэй харагддаг гэж толгойтой хүн бүр л хэлдэг шдээ тэ



БИ БОЛ ХЭТ ИХ ӨӨНТӨЧ..СЭЖИГЧ..ГАЛЗУУ..ХАРАМЧ..ААШ МУУТАЙ,, ХҮН ХАХА ЗаримДаа МеЛонхолик ГэхдЭЭ САнгвИНик Х0лЕрик Хүн л ДЭЭ.

~ тҮҮН ШИГ бХГ хҮСДЭГ..—->.Аллисон

тААЛАГДКу бГаА ЮмАА хЭЛЧиХДэГ тЭРЭНД хҮмҮҮС гОМдООД бДАГ юМ шИГ бНАЛээ..яААХАВдэЭ

,,Хөгжилтэй үедээ хөгжилдөөд л ууралвал муудалцсан хүнтэйгээ учраа олохдо хэцүү болоод бгаа*УУчилж чадкуу*. Зиа яахав тэгээд болох бхаа.. yooooooo het ih yum bichjjlee… Ene l Bi..Duusaa