Тэнгэрт ганцхан нар байдаг. Тэр нь бүх хүн дээр яг ижилхэн тусдаг. Харин бидний зүрхэнд түүнээс хавьгүй олон нар бий. Тэр нарнуудыг “хайр” гэж нэрлэе. Хайр байхгүй болчихвол гадаа цэлмэг байсан ч, цээжин дотор салхилж, тэнгэр үүлгүй байлаа ч нүдэн дотроос бороо ордог. Яг энэ тухай өгүүлсэн дуучин Бруно Марсын “It will rain” дууны орчуулгыг хүргэж байна.

Хайрт минь, чи намайг орхихоор шийдвэл
Хаалганы минь дэргэд мэдээ алдуулагч үлдээгээрэй
Бидэнд байсан, бас одоо байхгүй бүхний төлөө
Би өөрийгөө тэр чигт нь мансууруулах хэрэгтэй биз
Тэр үед
Газарт өвдөглөж суугаад хичнээн залбирсан ч
Ганцаардсан намайг аврах ямар ч шашин байхгүй
Тиймээс чамайгаа дэргэдээ байлгаж
Тэр хаалгаар гаргаад явуулчихгүйн тулд
Тэнэг би ямар их золиос гаргаж байгааг
Үргэлж санаж яваарай
Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно
Амраг минь, ээжид чинь би хэзээ ч таалагдахгүй
Аав чинь хүртэл нүдийг минь эгцэлж харах дургүй
Аргагүй дээ,
Би ч бас тэдний оронд байсан бол
Асуудал үүсгэдэг над шиг урагшгүй амьтанд
Бяцхан охиноо өгч явуулахгүй л байсан
Гэхдээ тэдний ойлгож чадахгүй зүйл гэж бий
Гэрийнхний чинь бодлыг яаж өөрчлөхийг
Гэнэхэн чи минь харж байгаарай
Чинийхээ төлөө би хичээгээд л
Хичээгээд л байх болно
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно
Баяртай гэж бүү хэлээч
Баяртай гэж бүү хэлээч
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:
Хаалганы минь дэргэд мэдээ алдуулагч үлдээгээрэй
Бидэнд байсан, бас одоо байхгүй бүхний төлөө
Би өөрийгөө тэр чигт нь мансууруулах хэрэгтэй биз
Тэр үед
Газарт өвдөглөж суугаад хичнээн залбирсан ч
Ганцаардсан намайг аврах ямар ч шашин байхгүй
Тиймээс чамайгаа дэргэдээ байлгаж
Тэр хаалгаар гаргаад явуулчихгүйн тулд
Тэнэг би ямар их золиос гаргаж байгааг
Үргэлж санаж яваарай
Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно
Амраг минь, ээжид чинь би хэзээ ч таалагдахгүй
Аав чинь хүртэл нүдийг минь эгцэлж харах дургүй
Аргагүй дээ,
Би ч бас тэдний оронд байсан бол
Асуудал үүсгэдэг над шиг урагшгүй амьтанд
Бяцхан охиноо өгч явуулахгүй л байсан
Гэхдээ тэдний ойлгож чадахгүй зүйл гэж бий
Гэрийнхний чинь бодлыг яаж өөрчлөхийг
Гэнэхэн чи минь харж байгаарай
Чинийхээ төлөө би хичээгээд л
Хичээгээд л байх болно
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:
Чамайгаа алдвал
Надад нар гэж байхгүй
Чамайгаа алдвал
Цэлмэг өдөр гэж байхгүй
Чамайгаа алдвал
Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
Бороо орно
Баяртай гэж бүү хэлээч
Баяртай гэж бүү хэлээч
Хэлтэрч унасан зүрхнийхээ
Хэсэг бүрийг түүсэн цагт
Чи минь над дээр ирэх юм бол
Цус алдахаа ч би тоохгүй
Дахилт:
No comments:
Post a Comment