Jan 13, 2012

Идэх дуртай зайрмагаар тань шинжихүй


Шоколадтай зайрмаг
Шоколадтай зайрмаганд дурлагчид бол хашир хянамгай бөгөөд сэтгэлийнхээ гүнд бүрэг ичимхий хүмүүс юм. Бүтээлч, сэтгэлийн хөөрөл ихтэй, бадрангуй, зугаа цэнгэлд дуртай байх нь элбэг. Сэрэл мэдрэхүй өндөртэй, олны анхаарлын төвд байх сонирхолтой. Тэдэнтэй тулаад харьцахад зөөлөн аядуу зантай бөгөөд бусадтай хэл амаа ололцохдоо амархан. Тэд маш сайн сонсогч учраас хэний ч хувьд сайн найз нь байж, хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгч чаддаг. Тэд олонхи хүмүүсээс урлагийн тал дээр илүү мэдрэмжтэй, индий рок хөгжим, кино урлагт сонирхолтой байдаг. Бүсгүйчүүд нь маш ялдам, эмэгтэйлэг, эрчүүд нь ханхар байх нь олонтаа.
Ваниллатай зайрмаг
Ваниллатай зайрмаганд дурлагчид бол эрсдэлд дуртай, ажил хэргийн тал дээр урам зоригоор дүүрэн байж чаддаг. Тэд сонгодог урлагт сонирхолтой. Түүхэн эсвэл баримтат кино, дуур баллет зэргийг шимтдэг. Идеалист үзэл санаатай ба өөрийнхөө урд том зорилгыг тавьж түүндээ хүрэхийн төлөө өөрийнхөө хүч чадлыг дайчлахад бэлэн байдаг. Тэд хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаатай байхыг эрхэмлэдэг. Амьдрал баян гэдгийг мэддэг, хурц ааштай хүмүүс юм. Яаруу давчуу, ихэнхдээ завгүй хуваарьтай явдаг, гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байхыг хичээдэг хүмүүс ваниллатай зайрмаганд дуртай байдаг гэнэ. Сайн гэрийн эзэгтэй/эзэн байж чадна.
Гүзээлзгэнэтэй
Гүзээлзгэнэтэй зайрмагны “шүтэн бишрэгчид” ихэвчлэн бүрэг, хамтрагчдаа үнэнч, ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж хамтран ажиллагсаддаа хүндлэгддэг хүмүүс байдаг. Мөн амбицтай, тушаал дэвших, өсөж хөгжих сонирхол ихтэй, дарга удирдлагадаа үнэ хүндтэй хүмүүс. Интернэтээр хэсч шинэ содон мэдээлүүдийг цаг алдалгүй авах, онлайн сүлжээг (Facebook, Myspace г.м) идэвхтэй ашигладаг ба R&B, хип хоп хөгжимд дуртай байх нь элбэг. Гэвч нэг сул тал нь гутранги үзэлд амархан өртдөг, аливаад өөрийгөө үргэлж буруутгах гээд байдаг. Мөн амархан шантрах, өөртөө итгэлгүй болох тал бий.
Пломбир /цөцгийтэй/ зайрмаг
Ямар нэгэн ажлыг маш сайн гүйцэтгэдэг, үнэнч, сүү шиг цагаан сэтгэлтэй, мөнгө хөрөнгөө хадгалах хуримтлуулах сонирхол ихтэй хүн юм. Бүх зүйлийг зөв байлгахыг эрмэлздэг ба бусрмаг явдлыг тэвчиж чаддаггүй. Гэвч ойр дотныхоо хүмүүст ч өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлах тал дээр тааруу. Ямарваа хэсэг бүлэг хүмүүст үргэлж удирдагч, зохицуулагч, багийн даргийн үүргийг гүйцэтгэдэг. Жижиг сажиг зүйлд их анхаарал хандуулдаг, ёс зүйг дээгүүр тавигч.
Шоколадны үйрмэгтэй зайрмаг
Бусадтай өрсөлдөж, ялалт байгуулах дуртай. Ямар ч юмыг өөрийнхөө асар их хичээл зүтгэлийн эцэст олж авах дуртай. Тэгэх аваас түүнд шан харамж нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Ажиллах дуртай, амбицтай, карьераа эртнээс хөөдөг. Нийгмийн ямар ч харилцаанд гялалзагч од нь байж чаддаг. Бусдыг өөртөө соронзон мэт татах авъяастай, аялах сонирхолтой. Аливаа салбарт амжилт олохдоо хурдан, дунд сургуулиа ихэвчлэн онц дүүргэсэн хүмүүс байдаг.
Кофетой зайрмаг
Кофетой зайрмаганд дурлагчид сээтэгнүүр, амьдралын хором мөч бүрийг баяр баясгалантайгаар туулахыг хүсдэг, ямар нэг зүйлд тууштай хандаж чаддагүй дутагдлалтай хүн. Эсвэл хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлчихдэг, ямар ч боломжийг алдахыг хүсдэггүй зангаасаа болоод өөрийнхөө урд бөөн ажил овоолчихдог. Уйтгартай нэг хэвийн харилцаанаас амархан залхаж, шинэ романтик дурлалын эрэлт торох юмгүйгээр гарч чадна. Гүзээлзгэнэтэй зайрмаганд дуртай хүмүүстэй нийцтэй.

No comments:

Post a Comment